Ерөнхий сайд Тереза Мэйн тамгын газрын дарга Дэмиан Гринийг төрийн сайдын протокол дахь шаардлагыг зөрчсөн хэмээн мөрдөн шалгах ажиллагааны дүнд тогтоосон учир огцруулаад байна. Гэхдээ түүнтэй холбоотой энэ шуугиант асуудал 2008 оных юм байна. Гол нь тэр талаараа мэдүүлэг өгөхдөө тодорхой бус хуурамч мэдүүлэг өгсөн хэмээн буруутгасан.
Бүр тодорхой хэлбэл парламентын доод танхим дахь ажлынхаа комьюторт зохисгүй бичлэгүүд, хадгалсан байсан хэмээн түүнийг буруутгаж шалгахад худал мэдүүлэг өгсөн болох нь батлагдсан юм. Ийнхүү сүүлийн 2 сарын хугацаанд ийм шуугиант асуудлаас болж Британий сайд нарын танхимын 3 дахь албан тушаалтан огцроод байна.
Үүний өмнө батлан хамгаалахын сайд Майкл Фэллон, олон улсын хөгжлийн сайд Прити Пател нар бас л бэлгийн дарамт үзүүлсэн шуугианд холбогдож албан тушаалаасаа огцорсон. Ерөнхий сайдын бараг орлогч гэж хэлж болох Дэмиан Гриний хувьд ч 2015 онд сэтгүүлч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн, ажлын компьютер дээрээ порно кино үзсэн гэх шуугианы бай болсон юм.
| Их Британийн ерөнхий сайдын тамгын газрын даргыг огцрууллаа | ||
| Үзсэн: 2152 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.