Шууд Chart

АНУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг нь зогсоохын тулд Умард Солонгост цохилт өгнө

2017-12-21 16:51:05

АНУ  цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг  нь зогсоохын  тулд  Умард  Солонгост  цохилт  өгөх  төлөвлөгөө боловсруулж  байна.  Энэ мэдээллийг  Их Британий  дэйли телеграф эх  сурвалжуудынхаа мэдээллээс иш  татан нийтэлсэн  байна.  Энд  тэмдэглэснээр Цагаан ордон  сүүлийн саруудад   Умардын  цөмийн  хөтөлбөрийн  асуудлыг  цэргийн  аргаар шийдэх  бэлтгэл  ажлаа эрчимжүүлсэн  байна. Энэ нь дипломат  шийдэл, арга зам үр  дүнд хүрэхгүй байна гэж үзэж  буйтай нь  холбоотой  юм.  

Хүч  хэрэглэн  шийдэх   хувилбаруудын  дотор  Пхеньяныг  ээлжит  пуужингийн туршилтаа хийхээс  өмнө гарааны  талбайг нь  устгах багтаж  байгаа юм бйна.  Мөн  зэвсгийн  агуулахуудыг нь  устгах нь  нэн тэргүүний  зорилго  гэж үзэж  байгаа юм байна.  Пентагон  умард  солонгосын  гол  байнд нь цохилт өгч  наргиагүй шүү гэдгээ  батлах хувилбарыг  олохоор чармайж байгаа  тухай Америкийн аюулгүй байдлын албаны  ажилтан  асан мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг нь зогсоохын тулд Умард Солонгост цохилт өгнө  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй