Палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд хүчтэй мөргөлдөөн гарсны уршгаар 100 гаруй хүн гэмтэж шархадсан тухай Эн Эйч Кэй мэдээлж байна. Палестинчууд Иерусалим хотыг АНУ Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч байгааг Ерөнхийлөгч Дональд Трамп зарласныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагссан юм. Тэд Иерусалимд АНУ ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс айлчлахаар төлөвлөсөн өдөр ийнхүү жагсаал цуглаанаа зохион байгуулсан байна.
Гэвч дэд Ерөнххийлөгч Пенс айлчлалаа цуцалсан ч жагсагчид Иордан голын баруун эргийн Вифлеем хотод эсэргүүцлээ төлөвлөснийхөө дагуу илэрхийлцгээсэн байна. Газын зурвасынхан НҮБ-ын аюулгүйн зөвлөл дээр Ерөнхийлөгч Трампийн зарласан шийдвэрийг няцаасан тогтоолыг АНУ дэмжээгүйг эрс буруушааж байна.
| Палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд хүчтэй мөргөлдөөн гарч 100 гаруй хүн гэмтэж шархаджээ | ||
| Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.