Шууд Chart

Хөлдөөсөн байсан үр хөврөлөөс эрүүл саруул охин төржээ

2017-12-21 16:58:23

24 жилийн туршид хөлдөөсөн байсан үр хөврөлөөс эрүүл саруул охин төрөөд  байгааг  анагаахын  шинжлэх ухааны  бас нэгэн ололт  хэмээн тодотгож  байна.  Америкийн Теннеси  мужийн   оршин суугч  26 настай  бүсгүй  бяцхан Эмма  охиныг  төрүүлсэн  байна.  Бүсгүй  нөхрийнхөө  хамтаар  удаан  хугацааны  туршид  хөлдөөгчинд  байсан үр  хөврөлийг  суулгуулж  хөл  хүндтэй  болсон  байна.

Эмма  охин  нь    өнгөрсөн  11 р сард  төрсөн ч   хэвлэлийнхэнд  энэ  тухай өчигдөр л  тодорхой  мэдээлжээ.  Теннесигийн  их сургуулийн  судлаачид  энэ   тохиолдлыг хосгүй гэж  нэрлэцгээж  байна.  Эмма  нь  хамгийн удаан  хугацаагаар хадгалсан үр  хөврөлөөс  бойжсон  охин  болж  байна. Тиймээс Эмма  охин  хэдхэн  сартай  биш  24 настай. Ээжээсээ  ч  1-2 насаар л дүү хэмээн мэргэжилтнүүд тодорхойлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөлдөөсөн байсан үр хөврөлөөс эрүүл саруул охин төржээ  
Үзсэн: 1520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй