Шууд Chart

Польшийн ерөнхийлөгч шүүхийн системд өөрчлөлт хий тухай хоёр хуульд гарын үсэг зурлаа

2017-12-21 17:10:51

Еврокомисс  Варшавын эсрэг  хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлж байсан ч Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда шүүхийн системд өөрчлөлт  оруулах тухай 2 хуулийн төсөлд гарын үсгээ зурж  батлаад  байна. 

Эдгээр нь Үндэсний шүүхийн зөвлөл, Дээд шүүхийн  тухай  хуулийн төслүүд байсан юм. Ерөнхийлөгч  Дуда  энэ хуулиудад  гарын  үзсэг  зурахаар  шийдвэрлэснээ  Польшийн  телевизүүдийн  шууд  дамжууулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн  юм. Еврокомисс  энэ хуулиудыг нь хүний эрх  зөрчсөн,  шүүх  засаглалыг хараат болгосон хэмээн шүүмжилж  баталбал  тус улсын  эсрэг хориг арга хэмжээ авахаа илэрхийлж байсан. Польшийн  Дээд  шүүхэд шинэтгэлд   шүүгчид нь  тодорхой  насанд хүрэхээрээ огцрохоор тусгагдсан. 

Тухайлбал эрэгтэй шүүгч  65 нас, эмэгтэй нь  60 насандаа  дээд шүүхийн шүүгчээс огцрох ёстой  болж байна. тиймээс хууль  батлагдсан учир Дээд  шүүхийн шүүгчдийнх нь  40 хувь нь огцрохоор болж байна. Мөн  Польшийн хууль зүйн  сайд  дээд шүүхийн  шүүгчийг огцруулах  томилох санаачлага гаргах  эрхтэй  болж  байна. 

Өмнө нь Европарламент Польшийн эсрэг хориг арга хэмжээ боломжуудыг тусгасан тогтоол баталсан. Европарламентын гишүүд Польшийн эрх баригчдыг  ардчиллын  үндсэн зарчмуудаас ухарлаа  хэмээн буруутгаж байна. Өөрөөр тайлбарлавал Польшид хийж эхэлсэн шүүхийн шинэтгэлээс  болж Дээд  шүүхийн шүүгчдийн бүрэн  эрх  хасагдаж,  шүүх засаглал  хараат  бус биш  харин гүйцэтгэх  засаглалд  шууд  захирагдах болоод байгааг шүүмжилж байсан  ч тус болсонгүй. 


Нийтэлсэн: Moнголын мэдээ

Польшийн ерөнхийлөгч шүүхийн системд өөрчлөлт хий тухай хоёр хуульд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 1295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй