Хүн амын нягтрал суурьшил ихтэй баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт агаарын бохирдол ихсэж, Улаанбаатартай ялгаагүй болоод байна. Айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдэж, авто машины тоо ихсэж байгаа нь агаарын бохирдолыг үүсгэх гол эх үүсвэр.
Гэхдээ зөвхөн түүхий нүүрсний хэрэглээ, авто машинаас ялгарах утаанаас гадна Ховд аймагт нам даралтын зуух ажиллуулах аж ахуйн нэгжүүдийн тоо ч өмнөх онуудаас ихссэн үзүүлэлттэй байгаа юм. Иймээс нам даралтын зуухны хэрэглээг багасгахад аймаг орон нутгаас анхаарах шаардлагатай гэж иргэд үзэж байна.
Ховд хотын төвийн гэр хороололд 8700 гаруй өрх амьдардаг. Тэдний түүхий нүүрсний хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Иймд утааг багасгахын тулд гэр хорооллыг халаалтын шугамд холбох, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг орон нутгийн эрх баригчид бодлогод тусган ажиллаж байна.
Иргэдийн хувьд хорт утаагаар амьсаглаж, эрүүл мэндээрээ хохирч байна гэж үзэж байна. Тэгвэл 2017 оны агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн судалгааг хийхэд өнгөрсөн оныхоос агаарын бохирдол ихсээгүй гэсэн дүн гарчээ. Түүнчлэн агаарын бохирдолд хийсэн УЦУОШГ-ын шинжилгээгээр агаарт хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнд элемент илрээгүй гэсэн мэдээллийг өгч байна.
Ховдын утаа нийслэлийнхээс нэгэн адил сэтгэл зовоосон асуудал болж буй. Хүн амын нягтрал суурьшил ихсэх хэрээр хорт утаа улам л ихэснэ. Айл өрхүүдэд зуух тарааж, утааг багасгах ажил ч Ховд аймагт хийгдсэн. Энэ нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгааг иргэд хэлж байв. Иймээс ядаж л төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдийг төвийн дулааны шугамд холбож, нам даралтын зуухыг ажиллуулахгүй байх нь утаатай тэмцэх дорвитой ажлын нэг болох юм.
| Ховд аймгийн агаарын бохирдол ихсэж, Улаанбаатартай ялгаагүй болоод байна | ||
| Үзсэн: 1950 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.