Ханиад томууны улирал ирсэнтэй холбоотойгоор шинэ төрлийн вирусын гаралтай ханиад дэгдэж эхэллээ. Ялангуяа түргэн хугацаанд үр дүнтэй эмчилгээ хийгээгүй тохиолдолд хүндэрч хатгалгаа болж байна. Мөн урд хөршөөс оруулж ирж байгаа жимс жимсгэнэ хэрэглэсэн иргэд хурц шинж бүхий харшилд өртөх болжээ.
Энэ талаар МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” телевизийн Орхон аймаг дахь сурвалжлагчийн мэдээллэснээр дээрх аймгийн хүүхдийн тасгийн хүлээн авах тасагт ихэвчлэн 0-18 насны хүүхэд ханиад томуу, хүндэрсэн хатгаатайгаар хэвтэн эмчлүүлж байна.
Тодруулбал ажлын өдөр хүлээн авах тасагт 50-60 хүүхэд үйлчлүүлж байгаа бол, амралтын өдөр 100-110 хүүхэд тогтмол ямар нэгэн өвчний зовиуртайгаар ирж, оношлуулж, заавар зөвлөгөө, эмийн жор бичүүлж буй. Тэдний дийлэнх хувь нь хатгаа, вирусын гаралтай ханиад хүрчээ. Сүүлийн өдрүүдэд огцом хүйтэрсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдийнхээ хувцас, бусад зүйлд анхаарлаа сулруулсантай холбоотой хэмээн албаны хүмүүс ярьж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 55 хүүхэд хатгаа, ханиадаар хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Одоо дэгдээд байгаа амьсгалын замын томуу нь хоолой өвдөж халуурах, суулгах, нүд нуухтах, толгой өвдөх, бөөлжих зэргээр илэрдэг бөгөөд яаралтай эмчилгээ хийгээгүй тохиолдолд хүндэрч хатгаа болж байгаа гэдгийг анхааруулж байна. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрч эхэлсэн тохиодолд бага насны хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд явуулахгүй байх, халуун бүлээн шингэн сайн уулгаж, эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмийг зөв зохистой хэрэглэхийг анхаарууллаа.
| Орхон аймагт ялангуяа 0-18 насныхан ханиад томуу ихээр тусчээ | ||
| Үзсэн: 1310 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.