Шууд Chart

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийн ачаалал хэвийн байна

2017-12-22 12:40:40

Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал эрс нэмэгддэг. Өнгөрсөн жил гэхэд нэмэлтээр нэг тасаг байгуулж хүүхдүүдээ эмчилж байсан. Харин энэ оны дөрөвдүгээр улирлын байдлаар энэ ачаалал харьцангуй буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 27 ортой. Энэ сарын 21-ний байдлар тус тасагт 22 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Улирлын чанартай томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбооттойгоор хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо эрс нэмэгджээ. Ялангуяа 0-2 насны хүүхэд уушгины хатгалгаагаар хүндэрч ирэх тохиолдол цөөнгүй байна. Амьсгалын замын эмгэгээр өвчлөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоог өнгөрсөн жилийнхтэй адил түвшинд байгаа аж.

Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасаг өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилладаг. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн тоног төхөөмөржийн хангалт нэмэгдсэн. Энэ хирээр хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний үр дүн сайн байна.

2017 оны нэгдүгээр улиралд тус эмнэлэгийн хүүхдийн тасагт 80-84 хүүхэд, хоёрдугаар улиралд 50-55 хүүхэд нэг дор нэвтэн эмчлүүлж байжээ. Харин дөрөвдүгээр улирал буюу энэ оны аравдугаар сараас өвчний дэгдэлт дахин нэмэгдсэн ч өмнөх улиралтай харьцуулахад эрс цөөрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийн ачаалал хэвийн байна  
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй