АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалимыг Израйль улсын нийслэлээр хүлээн зөвшөөрөхийг шүүмжилсэн Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дэмжсэн улс орнуудад санхүүгийн тусламжаа танана хэмээн сүрдүүлж байна. “Тэд биднээс хэдэн саяар, хэдэн тэрбумаар тусламж авдаг хирнээ бидний эсрэг санал өгдөг, за яахав саналаа өг, магадгүй бид эндээс хэмнэлт гаргах байх, бидэнд хамаагүй зүйл” гэж Трамп цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ.
Трамп энэ мэдэгдлээ Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг эсэргүүцсэн тогтоолын төслийг хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны өмнө хийлээ, хэдийгээр тогтоолын төсөлд АНУ-ыг шууд дурьдаагүй ч Иерусалимтай холбоотой аливаа шийдвэрийг цуцлах ёстой гэсэн заалт орсон байна. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли үүний өмнө хийсэн мэдэгдэлдээ: “аль улс АНУ-ын эсрэг санал өгч байгаа талаар мэдээлж байхыг надад даалгасан, Трамп санал хураалтыг анхааралтай ажиглаж байна” гэсэн. Палестиний гадаад хэргийн сайд Риад Малики болон Түркийн сайд Мевлют Чавушоглу нар АНУ-ыг айлган сүрдүүлж буйд буруутгаад: “АНУ ганцаардлаа, одоо тэд сүрдүүлэх, заналхийлэх алхам хийж байна, нэг ч улс орон ийм шахалтад автах ёсгүй” гэж мэдэгдлээ.
Иерусалим хотын статусын асуудал израйль-палестиний мөргөлдөөний зохицуулалтад бул хар чулуу, гол саад тотгор болдог. Израйль улс 1967 оны 6 хоногийн дайны үеэр Иерусалим хотыг бүрэн эзэлж, тэр цагаас хойш тус хотыг Израйль улсын нийслэл хэмээн үзэж ирсэн. Гэтэл палестинчууд Иерусалим хотын зүүн хэсгийг өөрийн ирээдүйн улсынхаа нийслэлээр зарлана гэдэг. Ер нь бол Иерусалим хотыг Израйлийнх гэдгийг нотолсон олон улсын хууль эрх зүйн нэг ч баримт бичиг байдаггүй, тийм ч учраас Израйльтай дипломат харилцаатай улс орнууд элчин сайдын яамаа Тель-Авив хотод байрлуулдаг.
Гэтэл ерөнхийлөгч Трамп Иерусалтим хотыг Израйль улсын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель-Авив хотоос Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлэх тушаалыг төрийн департаментад өгөөд байна.
| Трамп Иерусалимын асуудлаарх өөрийх нь шийдвэрийг эсэргүүцэгчдэд үзүүлэх тусламжаа танана | ||
| Үзсэн: 1644 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.