Хусит омгийн босогчид Саудын арабын нийслэл Эр-Рияд хотыг пуужингаар харваж байгаа нь Йемений мөргөлдөөнийг зохицуулах үйл хэрэгт саад болж байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч төлөөлөгч Исмаил ульд Шейх Ахмед мэдэгдлээ. Тэрбээр талуудад хандаж, хүчирхийллээ зогсоохыг уриалахын зэрэгцээ мухардалд орсон йемений засгийн газар болон босогчид хоорондын яриа хэлэлцээг сэргээхэд тавьж буй хүч чармайлтаа нэмэгдүүлнэ хэмээн амлажээ.
“Тусгай элч төлөөлөгч энэ сарын 12-ны өдөр Эр-Рияд хотыг баллистик пуужин ашиглан буудсныг эрс зэмлэн буруушааж, энэ нь Йемений байдлыг энхийн замаар зохицуулахад чиглэсэн хүч чармайлтыг үгүй хийж байна гэлээ, элч төлөөлөгч аливаад хүлээцтэй байж, хүчирхийллийн хэлбэрээс татгалзахыг уриаллаа, тэртээ тэргүй хүнд хэцүү байгаа хүмүүнлэгийн нөхцөл байдлыг даамжруулахгүй байхыг уриаллаа” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тамгын газраас тараасан мэдээлэлд өгүүлж байна. Исмаил ульд Шейх Ахмед Йеменд хүчирхийлэл шатлан өргөжиж байгаад, мөн мөргөлдөөний явцад олон улсын хүмүүнлэгийн хуль дүрмийг ноцтой зөрчиж байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийллээ. Йеменд 2014 оны 8-н сараас хойш засгийн газрын хүчин болон “Ансар Аллах” хөдөлгөөнийг дэмжигч хусит омгийн босогчид хооронд мөргөлдөөн үргэлжилж байна.
Саудын араб тэргүүтэй арабын орны эвсэл 2015 оны 3-р сард Йеменд халдан довтолсны дараа мөргөлдөөн хурцадсан. Йемений хүний эрхийн байгууллагын мэдээгээр, 2015 оны хавраас хойш 10 мянга гаруй энгийн оршин суугч амь үрэгдээд байна. Мөн НҮБ-ын мэдээгээр, улс орны нийт хүн амын 70 гаруй % буюу 21 сая гаруй оршин суугчид нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна.
| НҮБ: Саудын Арабыг пуужингаар харваж байгаа нь Йемений мөргөлдөөний энхийн зохицуулалтад саад болж байна | ||
| Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.