Уншигч танаа Завхан аймгийн энэ онд болсон онцлог үйл явдлыг хүргэе.
- Завхан аймаг дэлхийд гайхуулах Монгол соёлоо түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн үзэсгэлэн цогцолсон Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын хөвөөнд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг анх удаа зохион байгууллаа. Наадмыг дотоодын 6000 орчим, гадаадын 300 гаруй зочид төлөөлөгч, жуулчид зорин ирлээ.
- “Хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг” болох зорилт дэвшүүлж 24 сумын 1500 эмэгтэйчүүдийг уран хатгамал, эсгий урлалын сургалтанд хамруулж “Хамтын хүч-Хөгжлийн гарц” чуулганыг зохион байгууллаа. Мөн Завхан аймгийн гар урчууд Улаанбаатар хотод “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаанд урилгаар оролцлоо.
- Завхан аймаг 44 жилийн дараа төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа.
- Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай замын албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж 2017 онд 60 км хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо.
- “Ард иргэдээ сонсох аян”-ыг 24 суманд зохион байгуулж 11.000 гаруй иргэдийнхээ санал хүсэлтэнд тулгуурлан аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлээ боловсруулан баталлаа.
- Төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчмыг боловсруулж 24 суманд сургалт зохион байгуулла
- Тайваний Тайпэй эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монгол Түвдийн хорооны 500 сая төгрөгийн санхүүжилтээр бөөрний Гемодиализийн 2 аппарат суурилуулснаар Гемодиализийн тасгийг шинээр нээлээ.
- “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд Улсын тэргүүний “Сант”, Нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуультай хамтран “Багшийн сэтгэл хүүхдэд” багш, удирдах ажилтны сургалтыг зохион байгууллаа.
- 20-р зууны Монголын утга зохиолын суу билигт сод төлөөлөгч, уянгын яруу найргийн ноён оргил, Төрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн тэгш ойд зориулсан “Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
- Завхан аймаг "Сайн эмч" хөтөлбөрийн хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ чадваржуулах хөтөлбөр эхлүүллээ. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ гадаадын улс орнуудад сургалтанд хамруулж эхэлсэн бөгөөд цаашид БНСУ, Тайвань, БНХАУ, Сингапур зэрэг орнуудад суралцуулахаар төлөвлөөд байна.
| Завхан аймгийн 2017 оны онцлох үйл явдал | ||
| Үзсэн: 2450 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.