Шууд Chart

Сахилга хариуцлагыг дээшлүүлэх зөвлөлгөөн боллоо

2017-12-22 15:26:29

Сэлэнгэ аймагт төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, албан тушаалтны  ёс зүй, харилцаа,  сахилга хариуцлагыг өндөржүүлэх  “Төрийн алба-сахилга, хариуцлага” сэдэвт  нэгдсэн  зөвлөгөөнийг  зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд аймаг сумын удирдлагууд, ЗДТГ, засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлага, төрийн албан хаагчид, тосггоны захирагч нар болон бүх багийн засаг дарга оролцлоо.

Аймгийн засаг дарга зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ төрийн албан хаагчдийн ёс зүй, ажилдаа хандах хандлага тааруу, ард иргэдээ сонсдоггүй, сонсон ч гүйцэд сонсдоггүй  дутагдал байсаар байна гэдгийг онцолж цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг өглөө.

Уг арга хэмжээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Манлайлал, удирдлага хөгжлийн академитай хамтран зохион байгуулсан юм.

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн албанд сахилга хариуцлагын тогтолцоог хэргжүүлэх нь” Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Н.Энхцэцэг “Төрийн албаны цаашдын бодлого, зорилт”  илтгэлийг тавьж  сургагч багш Л.Найдан “Төрийн албаны үнэ цэнэ” сэдэвт лекц уншлаа.

Монгол Улсын Засгийн газраас гаргасан энэ оны 01 тоот албан даалгавар, аймгийн засаг даргын 2016 оны тавдугаар албан даалгаварыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэнээрээ уг сургалт зөвлөлгөөн чухал ач холбогдолтой юм. 

Аймгийн хэмжээнд 203 төрийн байгууллагын 5995 төрийн албан хаагч 106 мянга гаруй  иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж байна. Зөвлөлгөөний эцэст төрийн албан хаагч бүр  хууль, шударга ёсыг дээдэлж мэдлэг ур чадвараа дээшлүүлэн  ажлын хариуцлага, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, бүтээлч сэтгэлгээтэй ажиллах талаар санал зөвлөмж гаргалаа. Мөн зарим тэргүүний албан хаагчийг “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сахилга хариуцлагыг дээшлүүлэх зөвлөлгөөн боллоо  
Үзсэн: 1478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй