Баруун таван аймгийн эрүүл мэндийн салбарт тусламж дэмжлэг хүргэхээр Норвегийн тусламжийн байгууллагаас таван жилийн гэрээг байгуулж, энэ хугацаан дах үйл ажиллагаатай өнөөдөр Говь-Алтай аймагт ирж танилцаж тайлан уулзалт зохион байгууллаа.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас азийн орнуудыг зорьж, сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт нилээд хөрөнгө оруулалтыг хийж, хэрэгжүүлдэг болссоор багагүй хугацаа өнгөрч байгаа.
Тэр дундаа Норвегийн тусламжийн байгууллагаас баруун таван аймагт эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд таван жилийн хугацаатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүл байна. Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд аймгийн эрүүл мэндийн салбарт тулгарч байсан эрсдлүүд буурсан нь хамгийн том үзүүлэлт байлаа хэмээн газрын зүгээс онцоллоо.
Энэхүү зөвлөлгөөний гол зорилго нь эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах бөгөөд зөвөлгөөнийг аймгийн засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар, Норвегийн тусламжийн байгууллага хамтран зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд аймгийн албаны төлөөлөл, сумдын эрүүл мэндийн төвийн холбогдох эмч мэргэжилтнүүд оролцож байна. Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт зонхилон гарч байсан эрсдэл бол 0-5 насны хүүхдийн эндэгдэл байжээ. Энэхүү эрсдлийг багасгаж чадсанаар аймгийн эрүүл мэндийн салбарт гарсан томоохон ахиц дэвшлийн нэг болж чаджээ.
Хүний амь нас хариуцан ажиллаж байдаг эмч мэргэжилтнүүдийн тухайд хэрэгцээтэй байгаа багаж хэрэгслийг Норвегийн тусламжийн байгууллагаас тусламж болгон хүлээн авсан нь цаашдын эмчилгээ үйлчилгээнд ахиж дэвших давуу тал болж өгсөн гэдгийг албаны хүн онцоллоо.
Норвегийн тусламжийн байгууллага энэхүү таван жилийн хугацаанд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн эрүүл мэндийн салбарт томоохон ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Энэ салбарт хүчин зүтгэж яваа эмч мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр дүнд сайн амжилтууд гарсан нь тус байгууллагын зорилго зорилтод томоохон ахиц гарсан гэдгийг холбогдох албаны хүн онцлов.
| Норвегийн тусламжийн байгууллага Говь-Алтайн эрүүл мэндийн байгууллагатай танилцлаа | ||
| Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.