Дархан-Уул аймгийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, хүлээгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү зорилтын хүрээнд “Шилэн эмнэлэг” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус эмнэлгийн эхний шат өнгөрсөн есдүгээр сар хэрэгжиж эхэлсэн бол энэ сарын 21-нд хоёр дахь шатны нээлт боллоо.
Эхний ээлжид Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг бүрэн хэмжээнд камержуулж иргэдийн цаг завыг хэмнэн оочир, дугаарлалтыг цахимжуулж /7037-1103/ утсаар болон /emneleg.darkhan.mn/ хаягаар эмчид үзүүлэх номер дугаараа авах, шуурхай ил тод нээлттэй байдлыг хангасан байна.
Харин хоёрдахь шатанд түргэн тусламжийн 103-ийн үйл ажиллагааг хөнгөвчилж дуудлагын 12 автомашины 10-д нь jps аппарат суурилуулжээ.
Энэхүү jps-ийг суурилуулснаар тухайн дуудлагын авто машин хаана, ямар хурдтай явж байгааг хянах бүрэн боломжтой болж буйгаар онцлог юм. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлагын утсанд өдөрт 90-100 дуудлага ирдэг гэнэ. Үүний дийлэнх хувийг томуугийн өвчлөл, даралт, зүрх, авто ослын дуудлага эзэлдэг аж.
| Дархан-Уул аймгийн дуудлагын 10 машинд jps аппарат суурилуулжээ | ||
| Үзсэн: 1613 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.