АНУ-ын “SpaceX” компанийн “Falcon 9” тээвэрлэгч пуужин “Iridium next” компанийн харилцаа холбооны 10 хиймэл дагуулыг задгай сансарт хүргэх нислэг амжилттай болсон талаар мэдээлж байна. “Falcon 9” тээвэрлэгч пуужин АНУ-ын Калифорни мужийн “Ванденберг” дэх сансрын хөлгийн нислэгийн талбайгаас хөөргөжээ.
Өмнө нь энэ оны 6 дугаар сард тус тээвэрлэгч пуужинг задгай сансарт гаргах ажиллагаа амжилттай болж байсан талаар мэдээлж байсан. Эх сурвалжуудын мэдээлснээр "Falcon 9" тээвэрлэгч пуужинг газардах хугацааг хараахан төлөвлөөгүй байгаа гэдгийг мэдээлжээ. “Iridium next” компанийн хиймэл дагуулын багийн удирдлагын зүгээс мэдээлснээр, эдгээр 10 хиймэл дагуул нь дэлхийн тойрог замд байрлаж байгаа өмнөх үеийн хиймэл дагуулуудаар солигдох аж.
Цахилгаан холбооны зориулалтын эдгээр хиймэл дагуулууд олон улсын үүрэн холбооны оператор болох "Iridium" харилцаа холбооны дараагийн үеийн сайжруулсан хиймэл дагуулууд хэмээн онцолж байгаа. “SpaceX” болон “Iridium next” компанийн хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу “SpaceX” компани харилцаа холбооны зориулалтын 70 гаруй хиймэл дагуул, сансрын төхөөрөмжийг задгай сансарт, дэлхийн тойрог замд хүргэж өгөх ёстой юм байна. Энэ хүрээнд олон удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.
| “Iridium next”-ийн харилцаа холбооны хиймэл дагуулуудыг задгай сансарт хүргэжээ | ||
| Үзсэн: 1849 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.