Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас, АНУ Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн байр суурийг эрс эсэргүүцэж, АНУ-ын шийдвэр төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн АНУ энх тайвныг тогтоох гэрээ хэлэлцээрт шударга зарчмыг баримтлагч улс орон байхаа больсон хэмээн онцолжээ.
Өчигдөр Францын нийслэл Парис хотноо Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой Элиссейн ордонд уулзаж, энэ асуудлаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон. Үүний дараагаар хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгдсэн байна. Тэрээр энэ мэдэгдэлдээ, АНУ болон Израилийн хувьд энх тайвны төлөөх өрсөлдөөний үр дүнд Ойрх Дорнод дахь энхийн хэлэлцээрээс АНУ өөрийгөө хассан үйлдэл хийсэн хэмээн онцоллоо.
Түүнчлэн Палестин улс цаашид энэ асуудалтай холбогдуулан АНУ-аас ирсэн аливаа санал, төлөвлөгөө шийдвэрийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлжээ. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Палестины эрх баригчдын шийдвэрийг дэмжих байр суурьтай байгаа гэдгээ хэлсэн байна.
| Палестины ерөнхийлөгч АНУ-ын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй гэв | ||
| Үзсэн: 1515 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.