Шууд Chart

Японы “H2a” пуужин дэлхийн тойрог замд хоёр хиймэл дагуул хүргэлээ

2017-12-24 10:00:00

Японы сансар судлалын “H2a”  тээвэрлэгч пуужин дэлхийн тойрог замд хоёр хиймэл дагуулыг хүргэсэн байна. Тус хоёр хиймэл дагуул нь сансраас манай гарагийн цаг уурын өөрчлөлтийг харж, хянаж, судалгаа явуулахад ашиглагдах аж.

“H2a” сансрын тээвэрлэгч пуужин бямба гарагийн өглөө орон нутгийн цагаар 10 цаг 26 минутад Японы баруун-урд хэсэгт орших Кагошима мужид байрладаг Танэгашима дахь сансар судлалын төвийн нислэгийн талбайгаас хөөрсөн гэж Японы хэвлэл мэдээллийн “NHK” агентлаг мэдээлсэн юм.

Пуужин хөөрснөөс хойш 16 минутын дараагаар эхний “шикашей” хиймэл дагуул задгай сансарт тавигдсан бол үүний дараагаар хоёр дахь хиймэл дагуул болох “Цубамэ” хиймэл дагуул задгай сансарт, дэлхийн тойрог замд орсон талаар мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы “H2a” пуужин дэлхийн тойрог замд хоёр хиймэл дагуул хүргэлээ  
Үзсэн: 1624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй