Робот хөгжүүлэгчид төрөл бүрийн загвартай роботыг зохион бүтээж байдаг. Дугуйтай, нисдэг, хавтгай дөрвөлжин, амьтны хэлбэр загвартай болон хүн төрхт роботуудыг нэрлэж болно. Тэгвэл Японы Тохкиогийн их сургуулийн судлаачид, биеийн тамирын дасгал сургуулилт хийж чаддаг “ кенгоро” нэртэй хүн төрхт роботыг зохион бүтээсэн байна. Ингээд энэ роботтой танилцацгаая.
Робот биеийн дасгал сургуулилт хийж байна аа гэдэг маш сонирхолтой өвөрмөц санагдаж байгаа байх. Гар дээрээ сунайх, хөлийн дасгал хийх, хэвлийн дасгал хийх, тэр бүү хэл бадминтоноор хүртэл тоглож чаддаг чадвартай болгож бүтээсэн байна. Зохион бүтээгчид нь энэ роботын хөл гарын ажиллах системийн үйл ажиллагаа бүтцийг аль болох хүний яс, шүрмэс булчингийн эд ангиудтай тун адил ойролцоо түвшинд хийж бүтээхээр зорьж байгаа юм байна. нэгэ ёсондоо хүний биеийн роботжуулсан анатом бүтэц гэж ойлгож болох юм.
Үүний нэг жишээгээр хүн гар дээрээ сунайхад аль хэсгийн булчгийн үйл ажиллагаа илүү идэвхтэй байдаг вэ, гэдэгтэй адил роботын хөдөлгүүр, холбогч төхөөрөмжүүдийг энэ мэтчилэн угсран прогаммчилж өгчээ. Үүнээс гадна Кэнгоро робот хүний үйл хөдлөлийн 116 төрлийн хувилбарыг даган дууриах боломжтой юм байна. нэг зүйлийг хэлхэд энэ робот дасгал сургуулилтаа хийж байхдаа хөлөрдөг гэвэл та итгэхүү? Тэгвэл итгэхэ л болждээ... зохион бүтээгчид нь тусгай зориулалтын шингэн хуримтлуулагч хэсгийг нэмэлтээр суурилуулж, хөлс мэт үйл явцыг үзүүлдэг байна. Яг л хүн мэт шүү дээ. Эдгээр үйлдлүүдийг хэдийгээр хийж сурсан ч Бостон Динамикс компанийн зохион бүтээсэн Атлас нэртэй роботтой харьцуулахад зарим талаараа сул талтай.
Тодруулбал, Атлас робот үсэрдэг, үсрэнгээ 360 хэм эргэлдээд эргээд хоёр хөл дээрээ буух чадвартай робот бүтээсэн талаар өмнө нь мэдээлж байсан юм. Ингээд үүнээс ч дутхааргүй биеийн тамирийн бэлтгэл сургуулилт хийж хөлсөө гаргадаг Япон Кэнгоро роботын талаарх мэдээллийг хүргэлээ.
| Биеийн тамирын дасгал сургуулилт хийдэг “Kengoro” хүн төрхт роботыг бүтээжээ | ||
| Үзсэн: 2194 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.