Германы автомашин үйлдвэрлэгч Би-эм-дабль-ю компани Солид Пауэр компанитай хамтран шинэ үеийн цахилгаан хөдөлгүүртэй автомашины хүчирхэг батарей бүтээхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан хоёр тал холбогдох гэрээ хэлэлцээрт гарын үсгээ зураад байгаа юм байна.
Шинэ үеийн батарей бүтээснээр цахилгаан хөдөлгүүртэй автомашины туулах чадвар хугацааг улам нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж харж байгаа юм. Өнөөдөр хэрэглэгдэж байгаа ионнын болон литийн шингэн төлөвт электролитийг хатуу дамжуулагч материалаар сольж шинэчлэх технологийг нэвтрүүлнэ хэмээн онцолж байна. Ингэснээр батарейны хүчин чадал улам нэмэгдхийн хажуугаар цэнэглэгдэх хугацаа нь улам хурдасна гэж хэлж байгаа юм. Мөн ямар нэгэн цахилгааны гэмтэл, ачааллаас үүсэх шатах аюул болон хэт халалт явагдах үйл явц үгүй болно гэж мэдээлжээ.
Америкийн Солид пауэр компанийн инженерүүд шинэ төрлин батарейны үйлдвэрлэлт борлуулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа мөн зах зээл дэх үнийг буулгахаар зорьж байгааг ч хэлж байна. Ингэснээр цахилгаан хөдөлгүүртэй автомашины үнэ ч дагаад буурах ач холбогдолтой гэж мэдэгдсэн юм. Ингэснээр байгаль дэлхийд ээлтэй эко тээврийн хэрэгслийн худалдан авалтын оо өснө гэж харж байгаа юм байна. Тун удахгүй танилцуулна гэж мэдээлж байгаа юм байна.
| Solid power болон BMW компани хамтран хатуу төлөвт батарей бүтээнэ | ||
| Үзсэн: 2939 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.