Шууд Chart

Шинэ загварын “Аибо” робот нохойг танилцууллаа

2017-12-24 12:11:29

Технологийн салбарт, тэр дундаа роботын хөгжүүлэлтийн салбарт Япон улсын компаниуд тэргүүлдэг. Үүний дотроос хамгийн түрүүнд хүмүүст ухаалаг робот нохойг танилцуулж байсан компани бол Японы "Sony" корпорац. Саяхан тус корпарацийн удирдлагууд шинэ загварын “Aibo” нэртэй ухаалаг робот-нохойгоо олон нийтэд албан ёсоор танилцуулсан байна.

Шинэ загварын робот нохой ухаалаг, хиймэл оюун ухаант технологийг түлхүү шингээж өгсөн байна. Гэр бүлийн гишүүн бүрт харилцан адилгүй зан ааш, авир гаргах хэд хэдэн нэмэлт боломжуудтай. Мэдээж ухаалаг гар утасны тусламжтайгаар нохойгоо удирдах, команд өгөх зэрэг бусад шинэ зүйлийг нэмж өгчээ. Ашиглах зарчмын хувьд "Sony"-гийн удирдлагууд төлбөртэй бүртгэл захиалга үйлчилгээг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл ухаалаг, хиймэл оюун ухаант робот нохойг ажиллуулахын тулд сарын 27 америк долларыг төлөх шаардлагатай юм байна. Харин 3 жилийн ашиглалтын гэрээ хийх тохиолдолд 790 америк долларын төлбөр төлнө. Хэрэв Aibo-гийн хэрэглэгч, эзэмшигч хүсэх юм бол ухаалаг гар утсандаа “Мy Aibo” аппликейшнийг татаж, робот нохойгоо улам хөгжүүлэн, шинэчлэх боломжтой юм. Энэ нь яг л ухаалаг гар утасны шинэчлэл хийгддэг шиг гэсэн үг.

Мөн виртуал холболтын тусламжтайгаар нохойгоо удирдах боломжтойг ч онцолж байгаа юм. Үүнээс гадна Aibo-гийн аппликейшнийг ашиглан нохойнхоо чадварыг улам нэмэгдүүлж болно. Гэхдээ энэ харилцан адилгүй үнэ төлбөртэй байх юм байна. Тухайлбал, үйл хөдөлгөөн, зан авир гэх мэт. Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан тул бусдаас үйл хөдлөл дуурайн суралцах чадвартай юм байна. Онлайн захиалга эхлээд удаагүй байгаа. "Sony"-гийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан захиалга хийх боломжтой юм. Робот-нохой эзнийхээ гарт 179, мянган иен буюу ойролцоогоор 1739 америк доллараар очих юм байна. Захиалгыг эздэд нь ирэх оны 1 дүгээр сарын 11-нээс эхлэн хүргэж эхлэх юм.













Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ загварын “Аибо” робот нохойг танилцууллаа  
Үзсэн: 3607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй