Шууд Chart

Бүрэн автомат жолоодлоготой такси тун удахгүй үйлчилгээнд нэвтэрнэ

2017-12-24 12:44:30

Автомашин үйлдвэрлэгч компаниуд жолоочгүйгээр өөрөө явагч бүрэн автомат системээр хангагдсан автомашин үйлдвэрлэн, концепц загваруудаа олон нийтэд танилцуулсаар байгаа. Харин тун удахгүй АНУ-ын авто тээврийн салбарт автомат жолоодлоготой “Вэймо” компанийн автомашин таксины үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болоод байгаа талаар мэдээллээ.

Бидний чихэнд сонсогдож, зөгнөлт киноноос л олж хардаг автомат жолоодлоготой автомашин бидний дунд замын хөдөлгөөнд оролцоход бэлэн болсон талаар компанийн зүгээс албан ёсоор мэдээлсэн байна. Мэдээж эхний ээлжид эдгээр такси АНУ-ын томоохон хотуудын замын хөдөлгөөнд такси үйлчилгээнд явж эхлэх юм.Харин үүний дараагаар бусад улс оронд нэвтэрч эхлэх юм. АНУ-ын томоохон хотуудад эдгээр автомат жолоодлоготой автомашины сервис засвар үйлчилгээний газруудыг байгуулж, бараг дуусаад байгаа талаар мэдээлсэн байна. “Веймо” компанийн мэргэжилтнүүд жолоочгүйгээр өөрөө явагч автомашин бүтээх ажлаа 8 жилийн өмнөөс эхлүүлсэн юм.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд АНУ-ын 20 гаруй хотын замын хөдөлгөөнд туршилтад орж, ойролцоогоор 5 сая гаруй км замыг туулж, өнөөдрийн энэ хэмжээнд хүрч ирсэн тухай онцолжээ. Үүнээс гадна автомат жолоодлогын системийг аюулгүй ажиллуулахын тулд компьютерын тусламжтайгаар виртуал орон зайд сая сая км зам туршилтуудыг хийсэн байна. 2 жилийн өмнө анхны туршилтаа хотын замын хөдөлгөөнд хийж туршиж үзсэн байна. Харин үүний дараа нэмж засаж, сайжруулах, шинэчлэх хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Гэхдээ туршилтуудыг хийж байх хугацаанд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор удирдлагын нэг мэргэжилтэн тус автомашины дотор сууж зорчиж явсан байна.

Гэхдээ хэсэг туршилтуудын дараагаар дотор салонд зорчигчгүйгээр автомат жолоодлогын системийг шалгах үйл явц эхэлж, өнөөдрийн хэмжээнд хүссэн тэр зоригтондоо хүрч ирээд байгаа талаар компанийн удирдлагууд мэдээлсэн байна. Ингээд тун удахгүй хэдхэн сарын дараа гэхэд такси үйлчилгээг хүссэн ямар ч иргэн автомат жолоодлоготой автомашиныг дуудах болно хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бүрэн автомат жолоодлоготой такси тун удахгүй үйлчилгээнд нэвтэрнэ  
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй