Шууд Chart

Финланд улсад зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна

2017-12-25 11:51:02

Зул сарын баярын үеэр жуулчдын хамгийн их зочилдог газруудын нэг бол Финланд улсын Сантагийн хотхон. Жил бүр 300 гаруй мянган жуулчин Сантагийн хотхоныг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг аж. Хотхонд ирсэн хүн бүр Сантатай уулзаж, энэ жилийн зул сарын баяраар авахыг хүссэн бэлгээ хэлдэг. Зарим жуулчид Сантатай уулзахын тулд 5 нислэг дамжин маш хол замыг туулж ирсэн тухайгаа  ч ярьдаг.

Энэ хотхон яг л кинонд гардаг шиг цаа буга, элф гээд, зул сарын баяртай холбоотой бүхий л зүйлс байдаг. Түүнчлэн  зул сарын баярын үеэр, тус хотхоны шуудангийн газарт дэлхийн 200 гаруй улсаас 1 сая гаруй захидал ирдэг байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 32 мянга гаруй хүслийн захидал илгээсэн гэсэн үг юм.

Эдгээр ирсэн захидлын дагуу, Санта хүслийн жагсаалт гаргаж, хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай. 2017 оны зул сарын баярын тухайд, хамгийн олон захидлыг Хятад, Их Британи, Польш, Итали улсуудаас ирүүлжээ. Ирсэн захидлуудыг хотхоны элфүүд ангилан ялгаж, хүслийн жагсаалтад нэрийг нь оруулах ажлыг хийнэ. Шуудангийн ажилтан Сара "Энэ жил Фрөүзен хүүхэлдэйн киноны баатрууд болон лего тоглоом хамгийн эрэлттэй" байгаа талаар хэлж байна. Сантагийн хотхоны зул сарын бэлтгэл бүрэн хангагджээ. Харин одоо бэлэг түгээлтийн ажил ид явагдаж байна.









Нийтэлсэн: Moнголын мэдээ

Финланд улсад зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна  
Үзсэн: 1641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй