Бүгд Найрамдах Гуатемала улс элчин сайдын яамаа Йерусалим хотруу нүүлгэн шилжүүлэх болсон байна. Энэ тухай тус улсын ерөнхийлөгч Жимми Моралес олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан мэдээлжээ. Өнгөрсөн 7 хоногт НҮБ-ын ерөнхий ассамблей Иерусалим хотыг Израилийн нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан тогтоол гаргасан. Мөн тус хотын статустай холбоотой шийдвэрүүдийг хүчингүй гэж үзэхийг тэмдэглэсэн байна. НҮБ ын дүрэм ёсоор Ерөнхий ассамблейн аливаа тогтоол шийдвэр нь зөвлөмжийн, бэлэг тэмдгийн шинжтэй байдаг. Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрүүдтэй харьцуулахад заавал биелүүлэх үүрэг хүлээлгэдэггүй юм.
Энэ тогтоолыг эсэргүүцэн санал өгсөн орнуудын тоонд АНУ, Гватемал, Гондурас, Израиль, Маршалловын арлууд Микронези зэрэг орон багтсан байна. Өөрөөр хэлбэл, Гватемал улс Израйл улсын нийслэлийг Йерусалим мөн хэмээн хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Нөгөө талаар АНУ бол Гваметал улсын хувьд гол хандивлагч орны нэг юм. Тиймээс ч АНУ-ын шийдвэрийг дагаж байна гэж олон улсад харж байна. Гватемалаас гадна Турк болон Гондурас улсууд элчин сайдын яамаа Тел Авив хотоос нүүлгэн шилжүүлж Йерусалим хотноо байгуулах тухай ч мэдэгдэж энэ талаарх зохицуулалтыг эхлүүлэх тухай ч яригдаж байгаа юм.
Израйльчууд Иерусалим хотыг нийслэлээ хэмээн үздэг бол 1967 оны дайнаас хойш Палестин зүүн Иерусалимыг өөрсдийн газар нутгийн нэг хэсэг хэмээн үзсээр ирсэн юм. Өнөөдрийн байдлаар, дэлхийн ихэнх орнуудын элчин сайдын яамд Тел-Авив хотноо үйл ажиллагаагаа явуулж байна. АНУ-ын хувьд ч Израйлын нийслэлийг Йерусали хот хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор Тел-Авив дахь элчин сайдын яамаа нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.
Гуатемала улс нь Гондурас Эл Салвадор, Мексик улсуудтай хиллэдэг бөгөөд 1821 онд Испаниас салан тусгаарлаж тусгаар тогтносон улс болсон байна. Нийтдээ 16,6 сая хүн амтай Төв Америкийн хамгийн их хүн амтай улсын тоонд ордог.
| Гватемал улс элчин сайдын яамаа Йерусалим хот руу нүүлгэн шилжүүлнэ | ||
| Үзсэн: 1859 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.