Өнгөрсөн Баасан гаригт НҮБ ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авсан 2397-р тогтоолыг баталсан. Харин Умард Солонгос энэ шинэ хоригийг дайнд өдөөн хатгаж байгаа үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Умард Солонгосын гадаад хэргийн сайдын мэдэгдэлд дурдсанаар НҮБ-ын шинээр баталсан хориг нь Бүгд найрамдах улсын тусгаар тогтнол Энх тайван тогтвортой байдлыг үгүйсгэсэн үйлдэл болж байна. Мөн энэ түрэмгий өдөөн хатгасан үйлдэлээ зогссож Пхеняны хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвөөрөх хэрэгтэй хэмээн төрийн төв телевизээрээ дамжуулж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 11-р сарын сүүлээр Пхеньян баллистик пуужин туршсантай нь холбогдуулж НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөөс тус улсын эсрэг авсан хоригийг чангатгах тухай тогтоолыг баталсан. 2397 дахь энэ тогтоолоор Умард Солонгосын газрын тосны бүтээгдэхүүн импортлох боломжийг бараг бүрэн хаагаад байна. Мөн Умард Солонгосоос хүнсний бүтээгдэхүүн болон цахилгаан тоног төхөөрөмж автомашины хэрэгслүүд худалдан авахыг хориглосон юм.
Мөн Умард Солонгост ачаа тээврийн хөлөг онгоцууд аж үйлдвэрлэлийн зориулалттай төхөөрөмжүүд нийлүүлэхийг бүрэн хориглоод байна. Үүнээс гадна шатахууны импортыг 90 хувь хүртэл бууруулах арга хэмжээг мөн энэ хоригт багтаасан юм.
| Умард Солонгос: НҮБ-ын шинэ хориг арга хэмжээ дайнд өдөөн хатгаж байна | ||
| Үзсэн: 3162 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.