Өнгөрсөн Ням гаригт АНУ-ын баруун хойд, зүүн хойд зүгийн ихэн нутагт их хэмжээний цас орсон байна. Гэхдээ цас ороод зогсохгүй цасан шуурга шуурч байгаа талаар мөн тус улсын цаг уурын албанаас мэдээлж байна. Цасан шуурга орон нутгийн цагаар өглөөний 10 цагаас эхлэн шуурч, үдээс хойш гэхэд Пеньсилвань мужид хүрч энэ бүс нутагт цасны зузаан 8-10 см болж байгааг мэдээлж байна.
Цаг агаарын урьдчилсан дүн мэдээллээс үзвэл цасан шуурга цааш шуурсаар. Тухайлбал Iowa мужийн Дес мойнес, болон Кансас мужийн ихэнх хотуудад цасан шуургатай байна. Энэ бүс нутагт нийтдээ 60 гаруй сая хүн оршин суудаг. Эдгээр бүс нутагт цасны зузаан зарим газартаа 127 см хүртэл болоод байгаа юм байна. Зул сарын баярын энэ үеэр цас орсон нь иргэдийн хувьд тааламжтай байгаа хэдий ч нийтийн тээвэр, олон улсын нислэгт баярын үеэр ачааллыг улам нэмэгдлүүлж байгааг мөн хэлж байна.
Тухайлбал, АНУ-ын нислэгийн төвөөс мэдээлж байгаагаар цас орж, шуурсаны улмаас АНУ даяар 3100 гаруй олон улсын болон дотоод нислэгүүд хойшлогдож байгааг хэлж байна.
| Зул сарын баяраар АНУ-д их хэмжээний цас оржээ | ||
| Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.