БНХАУ дотооддоо зохион бүтээсэн, одоогоор дэлхий дээр хамгийн томд тооцогдож байгаа усан дээр буугч, гал сөнөөгч нисэх онгоцын туршилтыг амжилттай хийсэн байна. "AG 600" нэртэй, уг гал унтраагч онгоц нь хуурай газраас болон усан дээрээс ч хөөрч чаддагаараа онцлогтой юм. Зохион бүтээгчид, туршилтын эхний нислэгийг хийхдээ, усан дээрээс хөөрөхөөр төлөвлөж байсан хэдий ч энэ удаад, Гуандун мужийн өмнөд хэсэгт орших Жухай нисэх буудлаас хөөргөж туршсан байна.
Хятадын олон улсын радиогийн мэдээлж байгаагаар, "AG 600" онгоцны 4 хөдөлгүүр нэгэн зэрэг ажиллаж байхдаа, автоматаар цахилгаан эрчим хүчээ хэмнэх төхөөрөмжөөр тоноглогдсон гэж төслийг санаачлагчдын нэг Ван Жэнлүн онцлон байна. Мөн анхан шатны системийн туршилтын шалгалт үзлэгүүдийг амжилттай хийсэн гэжээ. Одоогоор тус онгоцны хөөрөх болон буух үеийн жолоодлогын аюулгүй байдлыг шалгахаар төлөвлөж байгаа юм "AG 600" гал унтраагч том оврын онгоцны жолоодлогын бүхээгийн хэсэгт, 3 хүн ажиллах бөгөөд, энэхүү онгоцыг жолоодохоор бэлтгэгдэж байгаа 8 нисгэгчээс шалгаруулж сонгоно гэж тус онгоцны төслийн санаачлагч хэлсэн байна.
Хятад улс "AG 600" онгоцны угсралтын ажлыг өнгөрсөн оны долоодугаар сараас эхлүүлсэн юм байна. Хуурай газар болон усан дээр ч нислэг үйлдэх боломжтой гал унтраах зорилготой бүтээсэн дэлхийн хамгийн том онгоц нь, хэмжээгээрээ Боинг 747 онгоцтэй тэнцэхүйц, дээд жин нь 53,5 тонн жинтэй байх юм.
Мөн цагт 500 км цаг хүртэл хурдалж, нэг удаагийн нислэгээрээ тасралтгүй 12 цагийн хугацаанд, 4500 км зайг туулах чадвартай. Мөн Эйжи 600 онгоц нь 20 секундед 12 тонн хүртэл усыг соруулах бөгөөд, нийтдээ 370 тон хэмжээний усыг нэг удаад тээвэрлэх хүчин чадалтай юм байна.
| AG-600 нисэх онгоцны туршилтыг амжилттай хийжээ | ||
| Үзсэн: 2370 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.