Зул сарын баярын өглөөг Филиппин улсын ард иргэд хоргодох байранд угтаж авчээ. Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Филиппин улсын өмнөд хэсэг халуун орны Тембин нэртэй шуурганд өртөж, одоогийн байдлаар 200 шахам хүн амиа алдаж, 160 орчим хүн ор сураггүй болоод байгаа юм.
Тембин нэртэй энэ шуурга Замбаонга хойг дахь Ланао дел Норте болон Ланао дел Сур нэртэй мужийг дайран өнгөрсөн байна. Шуургатай холбоотойгоор тус мужуудад хөрсний гулгаа үүсч, үер усны аюул нүүрлээд байна.

Тембин шуурга 80 км/цагийн хурдтай байсан бөгөөд Вьетнам улсыг чиглэж байгааг холбогдох албаныхан мэдээлж байна. Амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаатай холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш эмгэнэл илэрхийлээд, тус байгууллага тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Орон нутгийн холбогдох албаныхан аврах ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ сайн дурынхан аврах ажиллагаанд оролцож буй боловч шуургатай холбоотойгоор цахилгаан тасарсны улмаас ажиллагаанд хүндрэл учраад байгааг "Би Би Си" агентлаг мэдээлж байна. Ланао дел Нортегийн холбогдох албаны мэдээлснээр Замбаонга дел Норте хойгт хар шуурганы улмаас амиа алдсан хүний тоо хамгийн дээд тал нь 64-т хүрч, 139 хүн ор сураггүй болж байжээ.
| Филиппинд Зул сарын баярыг хоргодох байранд тэмдэглэжээ | ||
| Үзсэн: 1169 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.