ОХУ-ын Санктпетербург хотын Кондратьевийн гудамжинд оршдог Перекресток нэртэй дэлгүүрт өчигдөр орой дэлбэрэлт болсны уршгаар 10 хүн гэмтэж бэртсэн байна. Тэдний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа бол бусад нь хөнгөн гэмтэл авсан байна.
Урьдчилсан байдлаар дэлбэрэлт 200 грамм тротилийн хүчтэй байсныг тогтоогоод байна. Мөрдөгчид эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд эхний байдлаар тэсрэх төхөөрөмж супермаркетийн үйлчлүүлэгчдийн эд зүйл хадгалдаг камерт болсныг батлаад байна. Хэргийн газарт мөрдөн шалгах хороо, Холбооны аюулгүй байдлын алба, Дотоод хэргийн яамныхан ажиллаж байна. Супермаркетийг бүрэн бүслэн хаагаад байгаа бөгөөд дотогш нь нэг ч хүн нэвтрүүлэхгүй байгаа юм байна. Петербургийн захирагчийн орлогчийн тамгын газраас мэдээлж байгаагаар гэмтэж шархадсан хүмүүсийн 9-ийг нь хотын 3 эмнэлэгт хэвтүүлж шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлж байгаа юм байна.
Перекресток супер маркет нь олон сүлжээ дэлгүүртэй Икс 5 Ретайл Группийнх юм байна. Тус группийнхэн дэлгүүрт болсон дэлбэрэлтийн уршгаар гэмтэж бэртсэн хүмүүст бүгдэд нь тусламж дэмжлэг үзүүлэхээ амалж байна. Холбооны зөвлөлийн батлан хамгаалах аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Франц Клинцевич дэлбэрэлт санамсаргүй, тохиолдлынх биш гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Үүний зэрэгцээ Төрийн Думын аюулгүй байдал, авилгатай тэмцэх хорооны орлогч дарга Анатолий Выборныи худалдааны сүлжээнүүдэд мэргэжлийн хамгаалагчдыг ажиллуулах стандарт тогтоох цаг болсныг мэдэгдэж байна.
Мэргэжлийн гэдэг нь тусгай сургалтанд хамрагдсан, хамгаалагчийн үнэмлэх бичиг баримттай, хамгаалалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллагад ажилладаг хүмүүс сүлжэээ дэлгүүрүүдийг хамгаалдаг болох ёстой гэж үзэж байна.
| Санктпетербург хотын супермаркетад дэлбэрэлт болж 10 хүн гэмтэж бэртжээ | ||
| Үзсэн: 1737 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.