Шууд Chart

Исландад жуулчдын сууж явсан автобус осолдож нэг хүн амь насаа алджээ

2017-12-29 12:03:19

Исландад   жуулчдын  сууж  явсан  автобус  осолдсоны уршгаар нэг хүн  амь насаа алдаж  хэд хэдэн хүн гэмтэж  бэрсэн  байна.  Гэмтэж  бэртсэн хүмүүсийн   тоо  одоогоор тодорхойгүй  байгаа ч  тэднийг орон нутгийн  эмнэлэгт хүргэхийн тулд  нисдэг тэрэгнүүд ашигласан байна.  Хятадын Синьхуа  агентлагийн дамжуулж  байгаагаар   автобусанд  сууж  явсан  жуулчид  нь Хятадын иргэд  байсан  байна.  

Осол Исландийн өмнөд  нутгийн нэгэн тосгоны  ойролцоо  гарсан  байна.  Тус автобусанд  40  хүн  сууж явсан  бөгөөд гэрчүүдийн мэдүүлснээр  зам мөстсөн  байснаас  болж жолоодлого  алдагдаж  улмаар  хөмөрсөн  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Исландад жуулчдын сууж явсан автобус осолдож нэг хүн амь насаа алджээ  
Үзсэн: 1717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй