Шууд Chart

Лего тоглоомоор 36 метрийн өндөртэй цамхаг босгож дээд амжилт тогтоожээ

2017-12-29 12:12:40

Израилийн Тель  Авив  хотын  оршин суугчид  Легогоор 36  метрийн  өндөртэй  цамхаг босгож  дээд амжилт тогтоосон  байна.  Энэ  цамхагийг  барихад   нийт  500 мянган ширхэг  лего ашигласан  байна.  Санаачлагчид нь  тус  хотод хорт хавдрын улмаас нас барсан  хүүгийн  дурсгалыг хүндэтгэхээр  ийм  цамхаг  босгожээ. 

Лего тоглоомын хорхойтон  байсан,  8 настай  Омер Саяга  хүүгийн дурсгалыг хүндэтгэн  энэ цамхагаа  Омер цамхаг гэж нэрлэжээ.  Өнгө алагласан тус цамхагийг Тель Авивийн Рабин  талбайд 2  долоо хоногийн туршид өргөгч  цамхаг ашиглан байж  барьжээ.  Тель Авив хотын  захиргааныхан  энэ санаачлагыг хүүхдийн  цэцэрлэгт  багшаар ажиллаж байсан хүн  гаргасныг мэдээлсэн  байна. 

Мөн  цамхагийг  барихад ашигласан тоосго,  бусад  барилгын материалуудыг иргэд,  аж ахуйн  нэгжүүд  хандивласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лего тоглоомоор 36 метрийн өндөртэй цамхаг босгож дээд амжилт тогтоожээ   
Үзсэн: 2182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй