Шууд Chart

Хятад улсын Умард Солонгосоос импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ буурчээ

2017-12-29 12:32:43

Өнгөрсөн  сард  Умард  Солонгосоос  Хятадад  импортолсон бараа бүтээгдэхүүүний хэмжээ эрс  буурсныг  Хятадын гаалийнхан   мэдэгдсэн  байна. Энэ нь  НҮБ-ын  аюулгүйн зөвлөлөөс  Умард  Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээ  бүхий тогтоолуудыг Бээжин дагаж  мөрдөж байгаагийн баталгаа  гэж үзэж байна. 

Гаалийнхний мэдэгдэж байгаагаар Хятад  Умард Солонгосын бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн сард  380 сая  ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 36 хувиар  буурсан үзүүлэлт болж байгаа юм байна.  Харин  импорт  61 хувиар буурч  100 сая  ам.долларт хүрээд  байгаа юм байна.  Хятад  улс  сүүлийн  3 сарын хугацаанд  Умард  Солонгосоос  далайн гаралтай нэг ч бүтээгдэхүүн импортлоогүйгээ мэдэгдэж  байна. 

Мөн  2 сарын  өмнөөс  нүүрс,  төмрийн  хүдрийн  импортоо зогсоосон. Түүнчлэн НҮБ ын аюулгүйн зөвлөлийн хоригийн дагуу  Умард  Солонгост  2 сарын  туршид  бензин  экспортлоогүй байна. Гэхдээ  олон улсын хамтын нийгэмлэгийнхэн Умардын  эсрэг хатуухан хориг арга хэмжээ авсан  ч Пхеньян  хоригуудаас зайлсхийх арга  олоод  байгааг  анхааруулж  байна. Тухайлбал  Умардууд  завиар болон хуурай  замаар  Хятад руу далайн гаралтай бүтээгдэхүүнээ хууль бусаар гаргасаар байна гэсэн мэдээлэл байна.

Мөн  Умардынх гэж таамаглаж байгаа хөлөг онгоцууд  газрын тосны  бүтээгдэхүүнийг хууль бусаар  тээвэрлэж  нийлүүлж  байна гэсэн хардлага гарсаар байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улсын Умард Солонгосоос импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ буурчээ  
Үзсэн: 1878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй