АНУ-ын араас Элчин сайдын яамаа Тель Авиваас Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэснээ Гватемал улсын ерөнхийлөгч зарласан. Тэгвэл энэ шийдвэрийг Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес эрс буруушаан шүүмжилсэн байна. Тэрээр Гватемалын эрх баригчдын шийдвэрийг олон улсын хамтын нийгэмлэгийг гутаан доромжилж буйн илэрхийлэл гэж тодорхойлж байна.
Мөн зарим улс орнуудын засгийн газар АНУ ын олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID аас багахан тусламж авахын төлөө нэр хүндээ худалдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Катар улс Гватемалын эрх баригчдад хандаж Иерусалим руу элчин сайдын яамаа нүүлгэн шилжүүлэх шийдвэрээсээ татгалзахыг уриаллаа. Катарын гадаад хэргийн яам энэ тухай мэдэгдэлдээ Гватемалын шийдвэрийг хууль эрх зүйн үндэслэлгүй хэмээн тодорхойлсон байна.
Мөн өдөөн хатгасан, олон улсын хамтын нийгэмлэгийнхнийг үл ойшоосон шийдвэр гэж дүгнэсэн байна. Гватемал НҮБ*ын Ерөнхий ассамблейгаас баталсан Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан тогтоолыг эсэргүүцсэн санал өгсөн 10 орны нэг юм. АНУ Гватемалаас гадна 10-аад орон элчин сайдын яамаа Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхээр Израильтай яриа хэлэлцээ хийж байгаагийн дотор Румын, Хондурас улсууд багтаж байна гэсэн мэдээлэл байна.
| Гватемалын эрх баригчдын шийдвэрийг зарим орон эрс шүүмжилж байна | ||
| Үзсэн: 2355 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.