Шууд Chart

АНУ Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүллээ

2017-12-30 12:10:43

АНУ Умард  Солонгосын  цэргийн аж үйлдвэрийн хэлтсийн  удирдлагууд болон эрх баригч Хөдөлмөрийн  намын  төв  хорооны  гишүүдийг   хориг  арга хэмжээний жагсаалтанд  нэмж  оруулсан  байна.  Энэ  тухай  АНУ  ын сангийн яамнаас мэдэгдсэн  юм.

Тодруулбал  Умард  Солонгос үйл  олноор  хөнөөх зэвсгийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлж,  НҮБ  ын аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөөр байна хэмээн буруутган  хориг арга хэмжээний жагсаалтанд  цэргийн  аж үйлдвэрийн хэлтсийн даргын орлогч  Ким Чен Сик Хөдөлмөрийн намын  төв  хорооны  орлогч дарга Ли Пхён  Чхоль нарын нэрийг  оруулж  байгаагаа  мэдэгдсэн  байна. Мөн  тэднийг Умард  солонгосын  зэвсэглэлийг   түүний  дотор  баллистик  пуужингуудыг  боловсруулах  хөтөлбөрүүдэд  гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүс гэж үзэж  байгаа юм  байна. АНУ ын сангийн  сайд Стивен  Мнучин  хориг арга хэмжээний  жагсаалтыг  ийнхүү өргөжүүлсэн нь  Умард  Солонгост  дээд зэргээр дарамт шахалт үзүүлж,   Солонгосын хойгийг цөмийн  зэвсэггүй  бүс нутаг болгоход чиглэгдсэн  АНУ  ын  кампанит ажлын нэг хэсэг  хэмээн  онцлон мэдэгдээд  байна.  Мөн  Сангийн яамнаас  гаргасан мэдэгдэлд  баллистик пуужинтай  болох  хөтөлбөрт хяналт тавьдаг  Умард  Солонгосын  аж үйлдвэрийн  хэлтсийг  Төрийн  департамен тус  хэлтсийг  2010 онд  хориг арга хэмжээний  жагсаалтанд  оруулж  байсныг  тэмдэглэсэн  байна. 

Түүнчлэн Ли Пхён  Чхолийг  тив  алгасагч  баллистик  пуужингийн  хөтөлбөр хариуцдаг гол хүний нэг  гэж Америкчууд  таамаглаж байгаа юм бйна.  Хориг арга хэмжээний жагсаалтанд  нэр нь  орсон  хувь хүн, албан тушаалтнуудын   АНУ  ын  нутаг дэвсгэрт  нэвтрэхийг  нь хориглодог төдийгүй  Америкийн банкууд  дахь дансыг  нь царцаадаг  юм.  Ийнхүү АНУ   Умард Солонгос үзүүлэх  шахалт  дарамтаа нэмэгдүүлсээр  байна.  НҮБ  ын  Аюулгүйн зөвлөл  мөн  өнгөрсөн  7 хоногт  Умардын  эсрэг нэмэлт хориг арга хэмжээ  авах  тогтоолыг  баталсан  юм.  энэ он гарсаар   Умард  СОлонгосын эсрэг  олон улсын хамтын  нийгэмлэгийнхэн,  улс орнууд   хамгийн хатууд  тооцогдох хориг арга хэмжээг аваад  байгаа юм.

Гэсэн ч  Умард  Солонгос  НҮБ-ын  Аюулгүйн зөвлөлөөс  хамгийн сүүлд  баталсан хоригийг дайн  зарлаж,  тус улсын  тусгаар  тогтнолд  халдсан  хэрэг  боллоо хэмээн  тодорхойлсны  дээр  цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө  зогсоохгүйгээ   дахин  баталсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүллээ  
Үзсэн: 2300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй