АНУ-ын Нью-Йорк, Сан Франциско, Филидельф хотын захиргааныхан Батлан хамгаалах яамны эсрэг зарга мэдүүлж Виржини муж дахь Холбооны шүүхэд хандсан байна. Хотуудын эрх баригчдын гаргасан зарга зэвсэг эзэмших нь хориотой олон цэргийн албан хаагчыг Холбооны мөрдөх товчооны үзлэг шалгалт хийдэг үндэсний хэмжээний системд нэрийг нь оруулаагүй хэмээн Пентагоныг буруутгаж байна. Хотын эрх баригчид ийм үзлэг шалгалт хийгээгүйгээс болж нисэх хүчинд алба хааж байсан хүнд винтов худалдаж авч Техасийн сүмд 26 хүний аминд хүрсэн халдлага үйлдэхэд хүргэсэн гэж буруутгаж байна.
Энгийн олон иргэн амиа алдсан нь Пентагоны алдаа гэж Нью-Йоркийн захирагч Билл Де Блазио мэдэгдэж байна. өнгөрсөн 11 р сарын 5-ны өдөр Девин Келли Сазерленд Спрингсийн баптистуудын сүмд энэ халдлагыг үйлдэж улмаар амиа хорлосон юм. Мөрдөн шалгах ажиллагааны дүнд Келли хагас автомат винтовыг өнгөрсөн онд Техаст худалдан авсан болохыг тогтоосон.
| Америкийн 3 хот Пентагоны эсрэг зарга мэдүүлжээ | ||
| Үзсэн: 2789 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.