Ирэх онд Азийн зарим орнуудын эдийн засгийн өсөлт өндөр байна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Тухайлбал Британийн эдийн засаг, бизнес судалгааны төвийн мэргэжилтнүүд сүүлийн тайландаа ийм таамаглалыг дэвшүүлсэн байна.
Тодруулбал, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт тус улсыг дэлхийд эдийн засгаараа 5д бичигдэхэд хүргэн өснө гэж таамагласан байна. Өөрөөр хэлбэл Энэтхэг улс ирэх онд эдийн засгийн үзүүлэлтээрээ Их Британи, Францыг ардаа орхих магадлал өндөр байгаа дүр зураг ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд тайландаа тэмдэглэсэн банйа. Үүний зэрэгцээ Энэтхэг улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр 10 жилийн дараа гэхэд дэлхийд 3-рт бичигдэх түвшинд хүрнэ гэж урьдчилан таамагласан байна. Үүний зэрэгцээ 15 жилийн дараа гэхэд дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын эхний 4-т Хятад, Энэтхэг, Япон улсууд хүч түрэн орж ирсэн байна гэж таамаглаж байна. 2032 онд Хятад улс эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ АНУ-ыг ардаа орхиж 1-рт бичигдэх хэмжээнд хүрчихнэ гэж тооцоолсон байна.
Мөн Азиас Өмнөд Солонгос, Индонези улсууд эхний 10-т орсон байна гэж харж байна. Харин газрын тос олборлогч үйлдвэрлэгч орнууд түүний дотор ОХУ үнийн уналтаас болж 10 жилийн дараа дэлхийд 11-т байдаг байр сууриа алдаж 17-т орно гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлсэн байна.
| Азийн зарим орнуудын эдийн засгийн өсөлт ирэх онд өндөр байна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна | ||
| Үзсэн: 2074 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.