Эдийн засгийн санхүүгийн хямралд гүн орчихоод Венесуэл улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бараг 20 дахин өссөн байна. Ам бүл 5 уулаа байдаг нэг гэр бүлийн сарын хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн авахад энэ оны 11 сард 11,8 сая боливар зарцуулсан тооцоог Венесуэлын багш нарын холбооны судалгааны төвийнхөн гаргасан байна. Энэ нь ганцхан сарын дотор хэрэглээний сагч 150 хувиар харин өнгөрсөн оны 11 сарынхтай харьцуулахад 2123 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Тодруулбал өнөөдөр Венесуэлийн иргэд наад захын хэрэглээний зүйлс, хүнсээ худалдан авахын тулд 2 сарын цалингаа нэг өдөрт л зарцуулах хэмжээний үнэ өсчихөөд байгаа юм байна. Венесуэлын Үндэсний ассамблейн санхүүгийн хорооноос өмнө нь мэдэгдснээр бол энэ оны 11-р сарын байдлаар тус улсад инфляцийн түвшин 1300 хувьд хүрээд байгаа ч оны эцсийн байдлаар 2100 хувьд хүрэхээр байна.
| Венесуэлд нэг жилийн дотор хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 дахин өсчээ | ||
| Үзсэн: 1668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.