Энэ он гарснаас хойш Бразилын Рио Де Жанейро хотноо амь насаа алдсан цагдаагийн 132 ажилтны ар гэрийнхэн болон найз нөхөд нь өчигдөр тэдний дурсгалыг хүндэтгэн жагсаал зохион байгуулсан байна.
Энэхүү жагсаалыг Хүний эрхийг хамгаалагч төрийн бус байгууллагынхны зохион байгуулсан бөгөөд тэд улаан өнгөөр будсан, халаасанд нь улаан сарнай хийсэн цагдаагийн дүрэмт хувцаснуудыг эргийн дагууд өлгөцгөөсөн байна. Мөн 2017 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн албан хаагчдын нэрс бүхий самбарууд хадсан байлаа. Рио Де Жанейро нь Латин Америкийн энэ улсын хууль сахиулах байгууллагынханд хамгийн халтай хотын нэг юм.
1990 оноос хойш жил бүр энэ хотод амиа алдсан цагдаагийн ажилтнуудын тоо байнга 100 аас давах болсон банйа. Рио хотын ихэнх дүүргийг хар тамхины наймаа эрхлэгч бүлэглэлийнхэн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл хянадаг юм. Бразилд санхүүгийн хямрал нүүрлээд байгаа учир муж хотуудын төсвийг ч эрс багасгасан. Тиймээс цагдаагийн ажилтнуудын ажиллах нөхцөл муу байгаагаас ийнхүү олноороо амиа алдаж байна хэмээн ар гэрийнхэн нь үзэж байна.

| Энэ онд Рио Де Жанейро хотод цагдаагийн 132 ажилтан амь насаа алдсан байна | ||
| Үзсэн: 1603 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.