Шууд Chart

Хятад улс Умард Солонгост газрын тос зарсан гэх мэдээллийг няцаалаа

2017-12-30 13:12:44

Хятадын тал  эрс няцаасан байна. Хятадын гадаад хэргийн яамны  албан ёсны төлөөлөгч Хуа Чуинингийн хийлгэсэн хэвлэлийн бага  хурал  дээр ийнхүү мэдэгдсэн юм.

Тэрээр  Хятад  улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг  зөрчсөн нь хөдлөшгүй баримтаар нотлогдвол л энэ хэргийг нухацтайгаар  авч үзэх  болно гэж  тэрээр  тэмдэглэн хэлсэн юм. Хятадын хөлөг онгоцууд задгай  далайд  Умард  Солонгосын онгоцуудад газрын тос худалддаг гэж Өмнөд  Солонгосын Чосон Ильбо  Америкийн хиймэл  дагуулуудаас авсан  зурган дээр  үндэслэн мэдээлж  байгаа нь олон улсын анхаарлыг татаад банйа. 

Тус сонинд  мэдээлснээр  сансраас  авсан зургууд дээрээс Хятадын хөлгөөс Умардын хөлөг  рүү газрын тос шахаж байгааг харж болохоор байна.  Умард  Солонгост  задгай  далайд газрын тос худалдаалахыг өнгөрсөн  9-р сарын НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн  2375 р тогтоолоор хориглосон  байна. 

Гэхдээ  энэ мэдээлэлд Умард  Солонгост  өнгөрсөн 10-р  сараас хойш  ийм аргаар нийтдээ 30 удаа газрын тос нийлүүлсэн гэдгийг  тэмдэглэсэн байна. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн  2375-р  тогтоол  бол олон улсын хамтын нийгэмлэгийн түүхэнд хамгийн хатуу  хориг арга хэмжээний тогтоол юм.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улс Умард Солонгост газрын тос зарсан гэх мэдээллийг няцаалаа  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй