Тайм сэтгүүл дэлхийн олон улсад хамгийн их борлуулагдсан ухаалаг хэрэгслийн талаарх судалгааг явуулсан талаар өмнө нь мэдээлж байсан. Судалгааны жагсаалтыг видео тоглоом үйлдвэрлэгч Японы Нинтендо компанийн Нинтендо Свийч консол 2017 оны 3-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд 10 гаруй ширхэг борлуулагдсан гэсэн мэдээллээр тэргүүлсэн байна.
Холимог байдлаар ашиглах буюу гибрид болон хувирах боломжтой энэ консол анх энэ оны 3-р сарын 3-наас эхэлж АНУ, канад, ОХУ, Европын холбоо, Япон улсад албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн юм. гэртээ ухаалаг зурагтандаа холбоод тоглох боломжтой бол тусгай зориулалтын нэмэлт планшетийн тусламжтайгаар тусад нь салгаад хаана ч аваачиж тоглох боломжтой юм байна. Анх худалдаанд гарахдаа 299 америк долларын үнэтэйгээр хэрэглэгчдийнхээ гарт очсон юм. Өөртөө 32 гегабайтын тогтмол санах ойн багтаамжтай бол үүнийг нэмэлт санах ойн картаар улам нэмэгдүүлж болдог. 1280-ийг харьцах нь 720 ийн хэмжээтэй 237 Пи-пи-ай бүхий 6,2 инчийн хэмжээтэй Эл-Си-ди мэдрэгч дэлгэцтэй юм байна. Утасгүй интернет, Блютүүс, ю-эс-би холболттой. 297 грамм жинтэй юм.
Нинтендо Свич бол өмнөх загварын “Вий Ю” тоглоомын консолын алдагдлыг нөхөх зорилготойгоор бүтээсэн видео тоглоом юм. Эн-видия Тэгра технологи бүхий процессороор хангагдаж өгчээ. Энэ консолоор “Legend of Zelda: Breath of the Wild”, шинэчлэгдсэн “ Super Mario Odyssey, уралдааны тоглоом болох “Mario Kart 8 Deluxe”, “ARMS”, “ L.A. Noire, новой FIFA, экшенов серии Bayonetta, нового Doom, Wolfenstein и зэргийг тоглох боломжтой. Мэдээж, хаана ч, хэзээ ч биедээ авч явангаа тоглоно...
| 2017 онд Нинтендогийн 10 сая гаруй ширхэг “SWITCH” консол зарагджээ | ||
| Үзсэн: 1727 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.