Цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашин бүтээж, салбарт нэвтрүүлэхээр хэд хэдэн компаниуд өрсөлдөж байгаа. Эдгээрийн нэг бол тэрбумтан Илон Маскийн Тэсла Компанийн инженер зохион бүтээгчдийн бүтээсэн “Сэми” нэртэй эко ачааны автомашин зах зээлийнхээ захиалгыг дөнгөж авч байгаа. Харин худалдаанд хамгийн түрүүнд Германы “Даймлер” компани захиалагчиддаа өөрсдийн цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашинаа нийлүүлээд эхэлсэн талаараа албан ёсоор мэдээлж байна.
Өнгөрсөн жилийн өдийд Даймлер компанийн зүгээс ирэх он гэхэд АНУ, Европ болон Япон улсад “Фүсо И-Кантер” нэртэй цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашинаа худалдаалж эхэлнэ гэж мэдээлж байсан. Өнөөдөр тус мэдээлэл аль хэдийнээ бодит биелэлээ олж, хэрэгжиж эхлээд байна. Тус копманийн охин компаний болох Японы “Мицүбиши фүсо трак энд бас” корпараци Даймлерийн нэрийн тээврийн хэрэгслийг зах зээлд хамтран нийлүүлдэг. Фүсо И-кантерийн хамгийн эхний захиалгын 6 ачааны автомашины түлхүүрийг шуудан харилцаа холбооны “Ди-эйч-эл” компани гардаж авахаар болсон. Мөн үүнээс гадна 8 ширхгийг “Ди-би шенкер”, “рэнүс”, “дашер” зэрэг компани тус тус худалдаж авч байгаа юм байна. Үүнээс өмнө Америкийн “Ю-пи-эс” компани туршилтын журмаар хэд хэдэн ширхгийг худалдан аваад байгаа талаар мэдээлжээ.
Түүнчлэн 25 ширхэг фүсо и-кантер эко ачааны автомашиныг Япон улс руу илгээгээд байгаа юм байна. Эдгээр 25 автомашин тус улсын “сэвэн элэвэн” гэж нэрлэгддэг сүлжээ дэлгүүрийн бараа материал тээвэрлэх үйлчилгээнд ажиллана гэж эх сурвалжууд мэдээлсэн. Германы Даймлер компанийн үйлдвэрлэн зах зээлд худалдаалж эхлээд байгаа тус эко тээврийн хэрэгслийг худалдаж авснаар дан ганц байгаль дэлхийд хор нөлөөгүй ээлтэй сонголтыг хийж байгаа бус үүнээс гадна эдийн засагтаа маш том хэмнэлтийг авчирч байгаа алхам гэдгийг онцлоод, засвар үйлчилгээний зардал ч маш бага гэдгийг тус компанийн Азийн бүсийг хариуцсан хэлтсийн дарга Марк Ллистозелла мэдэгджээ. Фүсо И-кантер бол Германы Даймлер болон Японы Мицүбиши Фүсо компанийн хамтын эзэмшилд харьяалагддаг бага оврын тээврийн хэрэгсэл юм. Нэг удаагин тээвэрлэлтээрээ 1 хүртэлх км зам туулах чадалтай, 4,5 тонн ачааг тээвэрлэх боломжтой юм байна.
| АНУ, Европ, Япон улсад цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашин худалдаалагдаж эхэлжээ | ||
| Үзсэн: 2151 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.