Хууль бус цагаачид аюултай эрсдэлтэй алхам хийн Европын орнуудыг зорьсон хэвээр л байна. Тэдний нэг болох 134 дүрвэгч цагаачийн сууж явсан онгоц нь сүйрч байгаа дохио өгсний дагуу Ром дахь цэргийн хамгаалалтын төвийнхөн Испанийн төрийн бус байгууллагынхантай холбоо тогтоосон байна.
Тэдний аварсан цагаачдын 12 нь эмэгтэй, 24 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Хууль бус цагаачдын сууж явсан завийг шөнө 2 цаг хайсны эцэст олсон юм байна. Энэ сарын 22-ны байдлаар Итали улс 118914 цагаачийг хүлээн авчээ. Үүний зэрэгцээ олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын тооцоолж байгаагаар он гарснаас хойш нийтдээ 3100 цагаач газар дундын тэнгист амиа алдсан байна.
| Газар дундын тэнгист 134 дүрвэгчийг аварчээ | ||
| Үзсэн: 2109 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.