Шууд Chart

Европын холбооны улсад орогнол хүссэн иргэдийн тоо хоёр дахин буурчээ

2017-12-31 16:58:00

Дэлхийн улс орнуудад орогнол хүсэгч нийт иргэдийн 40 орчим хувь нь Европын Холбооны улсад хандаж өргөдлөө илгээдэг байна. Харин 2017 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ ойролцоогоор 480 мянга орчим гадаадын иргэн Европын Холбооны улсад орогнол хүсэж байгаа тухай өргөдлөө илгээсэн юм байна. Энэ нь 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 50 хувиар буураад байгаа үзүүлэлт гарчээ. Энэ талаар Европын Холбооны статистикийн хорооноос албан ёсоор мэдээллээ.

Европын Холбооны  улс орнуудад 2016 онд орогнол хүсэгч 1,2 сая гадаадын иргэн өргөдлөө илгээсэн бол харин 2015 онд 1,25 сая иргэн өргөдлөө илгээж байжээ. Европын холбооны статистикийн хорооноос өгсөн мэдээлэлд дурдсанаар, 2016 оны 2 дугаар хагаст дэлхийн улс орнуудад орогнол хүсэгч иргэдийн илгээсэн нийт өргөдлийн 62 хувийг Европын Холбооны улсад хандаж илгээсэн бол 2017 оны 1 дүгээр хагаст энэ үзүүлэлт 48 хувьд хүрсэн байна.

Харин мөн оны 3 дугаар хагасын байдлаар энэ тоо 43 болтлоо буурсан үзүүлэлт гараад байгаа талаар мэдэгджээ. ХБНГУ-ын Дотоод хэргийн яамнаас өгсөн мэдэгдэлд, 2017 онд тус улсад орогнохыг хүссэн нийт иргэдийн өргөдлийн тоо 11 дугаар сар хүртэлх хугацаанд 207 мянгад хүрсэн талаар онцолжээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 71 хувиар буурсан үзүүлэлт гэжээ.

Тодруулбал, герман улсад 2016 онд ойролцоогоор 723 мянга орчим гадаадын иргэн орогнол хүсэж өргөдлөө илгээсэн юм байна. Түүнчлэн Герман улсыг зорих хууль бус цагаачдын тоо 2 дахин буурсан хэмээн холбооны цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Герман улс бол Европын Холбооны улсуудтай харьцуулахад гаднын иргэдийг хамгийн ихээр хүлээж авдаг улсаар нэрлэгддэг юм. Харин 2017 оны сүүлчийн байдлаар нийт орогнол хүсэгч иргэдийн тоо 2 дахин буураад байгаагийн дийлэнх хувийг Герман улс дангаар бүрдүүлж байгааг онцлоод энэ тоо дахин буурч магадгүй хэмээн харж байгаа талаар эрх баригчид мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбооны улсад орогнол хүссэн иргэдийн тоо хоёр дахин буурчээ  
Үзсэн: 2338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.93.xxx] 2018-01-01 00:38
tegheer durvegchdee aidasgui av

Бидэнтэй нэгдээрэй