Говь-Алтай аймаг шинэ хууль хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбоотой, зөвхөн мах махан бүтээгдэхүүн биш малын гаралтай түүхий эд, арьс ширийг гадагш экспортлох бэлтгэл ажлыг хангаж байна.
Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих байдлыг зохицуулах чухал нөлөөтэй хэмээн үзэж байгаа.
Сүүлийн жилүүдэд худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт өвчин сум, цаашилбал аймгийн төвшинд тархах эрсдэл бий болж байгаа нь улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Уг хууль хэрэгжсэнээр мал эмнэлгийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа сайжирч, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, үр ашиг дээшилэхэд түлхэц болох нь дамжиггүй юм.
Орон нутгийн мэргэжлийн байгууллагууд уг хууль хурдан хэрэгжих тусмаа мал аж ахуй салбарт чухал нөлөөтэй хэмээлээ. Мал эмнэлгийн байгууллагын бие даасан байдлыг хангаж, захиргааны, мэргэжлийн, санхүүгийн удирдлагын уялдаа холбоог сайжруулснаар мал, амьтны халдварт өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх бэлэн байдлын чадавх сайжрах давуу талууд бий болно хэмээн онцоллоо.
Дээрх аймгийн тухайд махны хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа жигд явуулж эхэлсэн. Энэ нь мах махан бүтээгдэхүүнээ экспортлож чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл байдалд түлхэц өгч эхэлж байгааг малчид сайшаах болсон.
Говь-Алтай аймаг БНХАУ-н Хами аймагтай Бургастайн боомтоор хил залгаа оршдог нь хилээр мал, малын гаралтай түүхий эдийг экспортлох боломж бүрдэх давуу талтай. Цаашид аймаг мал эмнэлгийн тогтолцоог зөв гольдролд нь оруулж, малаа өвчингүй болгож, махаа эскпортлож чадах боломжийг олгох хууль хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан, зөвхөн мах махан бүтээгдэхүүн биш малын гаралтай түүхий эд, арьс ширийг гадагш экспортлох бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Өнгөрсөн онд Говь-Алтай аймагт мал таван төрөлд өссөн дүн мэдээтэй байна.
| Говь-Алтайчууд малын гаралтай түүхий эдийг экспортлох ажлыг хангаж байна | ||
| Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.