Шууд Chart

Перуд автобусны ослын улмаас 36 хүн амиа алджээ

2018-01-03 16:05:22

Өчигдөр Өмнөд Америкийн баруун хэсэгт орших Перу улсын нийслэл Лима хотоос хойд зүгт 70 км-ийн зайд орших Пасаяама орчмын бүс нутагт,  57 зорчигчтой автобус осолдож 36 хүн амиа алдсан байна. Автобусны зорчигчид нийслэл хотоос гарч шинэ оны баяраа тэмдэглээд нийслэл хотруу буцаж явжээ. Тус улсын цагдаагийн алба болон гал түймэртэй тэмцэх тасгаас мэдээлж байгаагаар уг осол Диаволийн муруй гэж нэрлэдэг хурдны зам дээр болсон байна. Автобус хадан хавцал дагуу тавигдсан хурдны замаар эргэх үедээ замын хашлагыг эвдэлж доош хадан хавцал руу унасан байна.

СОНИ: 57 зорчигчтой автобус хурдны замаас доош унахдаа, Номхон далайн эргийн наран шарлагын талбай дээр унасан байдалтай олдсон. Одоогийн байдлаар, цагдаагийнхан болон, бусад холбогдох байгууллагынхан ослын газарт ажиллаж байна. Аврах багийнхан осолдсон автобуснаас 5 зорчигчийг гаргаж эмнэлэгт хүргээд байна. Гэхдээ зорчигчдийн биеийн байдал хүнд байгааг хэлж байна. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Эхний дүгнэлтээр осол болох үед, автобусны жолооч, 130 км цагийн хурдтай явсан нь осол болох гол нөхцөл болсон байна. Ер нь бол энэхүү Диаволийн муруй хэмээх хадан хавцал дундах хурдны зам нь Перу улсын хамгийн аюултай замын нэгл тооцогддог жилийн жилд, олон хүний аминд хүрдэг тахиралдсан зам байдаг байна.

Өнгөрсөн 2016 онд л гэхэд Диаволийн муруй хэмээх энэхүү зам дээр, 3800 удаагийн осол бүртгэгдэж үүний улмаас 493 хүн амиа алдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Перуд автобусны ослын улмаас 36 хүн амиа алджээ  
Үзсэн: 1854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй