Шууд Chart

Умард Солонгостой дээд түвшний хэлэлцээ хийх санал тавилаа

2018-01-03 17:24:23

Өмнөд Солонгосын засгийн газар, Умард Солонгостой энэ  сарын 9-нд,  Панмунжомын эвслийн тосгонд, энэ сарын 9-нд өндөр түвшний яриа хэлэлцээ хийх санал тавьсан байна. Энэ тухай, Өмнөд Солонгосын нэгдлийн сайд, Чо Мён-Гён мэдэгдлээ.

Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр шинэ оны мэндчилгээндээ Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах, Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах боломж байна. Ирэх сард Өмнөд Солонгост болох Пёнчаны Өвлийн олимпийн наадмыг иш татаж энэ өвлийн олимпод Умард Солонгос төлөөлөгчөө илгээхээр төлөвлөж байгаа энэ наадамд Умард Солонгос оролцох нь хоёр ард түмэний эв нэгдлийн илэрхийлэл болох болно. хоёр Солонгосын эрх баригчид удахгүй энэ асуудлаар уулзалт хэлэлцээ хийнэ гэдгийг онцолсон. Энэ ч утгаараа Сөүлийн талаас, дээд түвшний яриа хэлэлцээ хийх товыг тогтоож Пхьняны талд санал тавьсан байна.

Өмнөд Солонгосын талаас, өмнө нь хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийх санал тавьсан ч, Умардын зүгээс татгалзаж байсан. Харин энэ удаа, залуу удирдагч Ким Жон Ун шинэ оны мэндчилгээгээрээ дамжуулж нааштай саналыг хэлсэн учраас, хэлэлцээ болох боломжтой гэж Сөүлийн талаас үзэж байна. Мөн Умардын талаас, өндөр түвшний яриа хэлэлцээ хийх тов болоод байршлыг өөрчилж энэ тухай ярилцах боломжтой гэдгийг мөн мэдэгдсэн байна.

Хэрвээ энэ товын дагуу Сөүл, Пхеньяны төлөөлөгчид дээд түвшний хэлэлцээ хийвэл 2 орны хувьд сүүлийн 2 жилийн дараа хийгдэж байгаа анхны дээд түвшний яриа хэлэлцээ болох юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгостой дээд түвшний хэлэлцээ хийх санал тавилаа   
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй