Зул сар, шинэ жилийн баярын үеэр АНУ-д их хэмжээний цас орж цасан шуурга шуурч агаарын хэм огцом хүйтэрч байгаа тухай мэдээлж байсан. Харин Аляска муж бол АНУ-ын хамгийн том бөгөөд хамгийн хүйтэн цаг уур амьсгалтай мужид тооцогддог. Тэгвэл энэ мужид энэ жил хамгийн дулаан өвлийн улирал болж байна.
1971 оны 1-р сард, энэ мужийн жижиг тосгонд гадаа агаарын хэм хасах 62-т хүрч, хүн амьдрах аргагүй болсон гэдэг. энэ мужийн Анкораж хотод гадаа хасах 45 хэм хүйтэрч байсан бол өнгөрсөн 2011 онд хасах 44 хэм хүрч хүйтэрч байсан нь хамгийн хүйтэнд тооцогддог. Ер нь энэ мужид жилийн дундаж агаарын хэм өвлийн улиралд хасах 35-38 хэм байдаг байна.
Харин энэ жилийн өвөл харьцангай дулаахан буюу бараг 2 дахин бага хэмтэй буюу өдөртөө хасах 20-24 хэмтэй байна. Ийм дулаан өвөл болж байгаад оршин суугчид баярлаж, хүүхдүүд гадаа тоглож мөсөн дээр гулгаж байна. Энэ агаарын хэм нь сүүлийн 8 жилийн дотор тохиолдож байгаа хамгийн дулаан өвөл болж байгаа тухай тус улсын цаг уурын алба мэдээлж байна.
Sky weather цахим сайт дэлхийн хамгийн хүйтэн 9 орныг нэрлэсэн. Энэ жагсаалтад АНУ-ын Аляска муж багтаж байгаагаас гадна манай улс жагсаалтын 9-рт бичигджээ.
| Аляска мужид хамгийн дулаан өвөл болж байна | ||
| Үзсэн: 2655 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.