Шууд Chart

Палестинчууд АНУ-ын ерөнхийлөгчийн “сүрдүүлэг”-ээс айхгүйгээ илэрхийллээ

2018-01-04 10:30:13

Палестинчууд АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд  Трампын сүрдүүлгээс айхгүй хэмээн  Палестиныг  чөлөөлөх байгууллагын   гүйцэтгэх  хорооны  гишүүн Ханан  Ашрауи  мэдэгдлээ. Тэрээр, ерөнхийлөгчийн Трампын засаг захиргаа Израилтай энхийн хэлэлцээ хийхийг хүсэхгүй бол Палестинд үзүүлж байгаа санхүүгийн тусламжаа зогсооно  хэмээсний  хариуд ийнхүү мэдэгдээд  байна. Мөн, хариуцлагагүй үйлдлүүдийнхээ үр  дагаварт Палестинчуудыг  буруутгахыг  чармайж  байна гэж шүүмжилжээ.

Ерөнхийлөгч Трамп твиттер хуудсаараа  дамжуулан, "Палестинчуудад тусламж дэмжлэг үзүүлснийхээ хариуд АНУ ямар ч талархал хүндлэл хүлээж аваагүй.  Иерусалимыг  Израилийн  нийслэл  гэж  АНУ хүлээн  зөвшөөрсний хариуд Палестинчууд  Ойрх Дорнодын  энхийн  хэлэлцээнд  цэг тавьж  байх  шиг байна" хэмээн  шүүмжилж, улмаар дэмжлэг  тусламжаа зогсоохоо мэдэгдсэн  юм. Тэрээр ийнхүү 2018 он гарснаас хойш Палестин төдийгүй Пакистанд АНУ-ын зүгээс үзүүлж  байгаа санхүүгийн тусламж дэмжлэгээ зогсоохоо илэрхийлээд  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Палестинчууд АНУ-ын ерөнхийлөгчийн “сүрдүүлэг”-ээс айхгүйгээ илэрхийллээ  
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй