Шууд Chart

Өтгөн манангаас болж Нью-Делид олон арван нислэг цуцлагджээ

2018-01-04 13:01:19

Энэтхэгийн Нью-Дели хотод  өтгөн  манан бууснаас болж  олон  арван  нислэг  цуцлагдсан  байна.  Индира Гандигийн нэрэмжит  олон улсын нисэх онгоцны  буудлын орчимд  үзэгдэх орчим  хязгаарлагдмал  байсан  учир  өнгөрсөн Мягмар гарагийн ихэнх  нислэгийг  ийнхүү цуцалжээ. 

Хотын замын  хөдөлгөөнд мөн л хүндрэл саатлууд ихээхэн гарч байсан. Жил бүр өвлийн улирал  болоход  утаанаас гадна  өтгөн  манан  Энэтхэгийн хойд нутагт  ихтэй  байдаг  байна.  Үүнээс болж  осол хэрэг  гарах нь  эрс ихэсдэг учир  эрх баригчид  урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авдаг  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өтгөн манангаас болж Нью-Делид олон арван нислэг цуцлагджээ  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй