Шууд Chart

Германы хэт барууны намын 2 гишүүнийг мөрдөн шалгаж эхэлжээ

2018-01-04 13:23:12

Германы  хэт  барууны   намын   2 гишүүнийг  шинэ  жилийн шөнө  мусульманчуудын  эсрэг  жиргээ  оруулсантай  нь  холбоотойгоор  мөрдөн шалгаж  эхэлжээ.  Германы  Альтернатив  намын  дэд Ерөнхийлөгч  Беатрис Фон Шторх  өдөөн хатгасан,  бусдыг  ялгаварлан гадуурхсан  жиргээ  бичсэн  учир  аккаунтыг нь  энэ оны  эхний өдрөөс хаасан  байна. Фон Шторх Кельн хотын цагдаагийнхан  араб хэлээр шинэ жилийн баярын мэндчилгээг жиргээгээр   дэвшүүлснийг  шүүмжилж  бүлэг  хүчирхийлэгч мусульманчуудыг  өөгшүүллээ хэмээн шүүмжилсэн  юм.

Тус намын гишүүн Алис Вайдель Фэйсбүүк  дэхь хуудсаараа дамжуулж Фон Шторхийг  дэмжсэн  мэдэгдэл  хийхдээ мусульман  цагаачдыг  эрх баригчид  өөгшүүлж байна хэмээн шүүмжилсэн  байсан  юм. Германы цагдаагийнхан тэднийг үзэн ядалтыг дэвэргэсэн гэм  буруутай гэж сэжиглэн  мөрдөн шалгах ажиллагааг  эхлүүлээд  байна.  Хэрэв  шүүхээр тэдний гэм  буруутай  нь нотлогдвол торгуулийн болон хорих ялаар шийтгүүлэх юм байна. Тэдний твиттер, фэйсбүүкт оруулсан мэдээллийг  устгаад  байгаа  юм байна. 

Гэвч  Германы  Альтернав намын удирдлагууд эрх баригчдыг Ардчилсан Германы  нууц  цагдаа Штази шигээр ажиллаж  цензур  тогтоож  байна хэмээн  буруутгасан  байна.  Герман  улсад  энэ  оны эхний  өдрөөс  олон нийтийн сүлжээнийхэн үзэн ядалтыг дэвэргэхийн эсрэг арга хэмжээ авах   үүрэг  хүлээсэн хууль хүчин  төгөлдөр  болсон  юм.  хэрэв   энэ  үүргээ биелүүлэхгүй бол  олон нийтийн сүлжээ эрхлэгчдийг  5 сая хүртэлх  еврогоор  торгохоор  хуулинд заажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы хэт барууны намын 2 гишүүнийг мөрдөн шалгаж эхэлжээ   
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй