Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Сирийн Латаки муж дахь Хмеймим нисэх хүчний бааз радикалуудын халдлагад өртсөн тухай мэдээлж байна. Энэ халдлага өнгөрсөн оны сүүлийн өдөр буюу 12-р сарын 31 нд гарсан тухай Коммерсант цэрэг дипломат эх сурвалжаасаа авсан мэдээлэлд үндэслэн дамжуулсан байна. Мөн Ведомости сонин Оросын батлан хамгаалах яамтай ойр эх сурвалжаасаа ийм мэдээлэл авснаа баталж байна.
Коммерсантын эх сурвалжийн мэдээлснээр зэвсэгт дайчдын халдлагын уршгаар Оросын Су-24 бөмбөгдөгч 4 онгоц, Су-35С сөнөөгч 2 онгоц, ачаа тээврийн АН-72 онгоц сүйрсэн байна. Мөн зэвсгийн агуулахыг зэвсэгт этгээдүүд дэлбэлсэн байна. Албан бус мэдээгээр 10 цэргийн албан хаагч гэмтэж шархадсныг Оросын сонинд нийтэлсэн байна. Гэхдээ ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүйн дээр хэвлэлүүдэд гарсан дээрхи мэдээлэлд тайлбар хийгээгүй байсан. гэхдээ өнөөдөр Хмеймим дэхь халдлагын үеэр 2 цэргийн албан хаагч амиа алдсан тухай мэдээллээ.
Үүний зэрэгцээ өнгөрсөн 12-р сарын 31 ний өдөр Оросын МИ-24 онгоц осолдож сүйрч 2 нисэгч нь амиа алдсан тухай л мэдээлсэн байна. Энэ ослыг техникийн гэмтэлтэй холбоотой гэж тайлбарлсан байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өмнө нь Сири дэхь Оросын агаар сансрын хүчний цэрэг дайчид найдвартай агаараас эсэргүүцэн хамгаалалтанд байгааг мэдэгдэж байсан юм.
Мөн Сирийн Тартус, Хмеймим дэхь Оросын баазуудын аюулгүйн бүсийг зөрчсөн тохиолдол гараагүйг ч баталж байсан. Түүнчлэн Панцирь-С1 комплекс нисэгчгүй 16 аппарат, олон удаагийн пуужинт системийн 53 сумыг илрүүлж устгасан тухай мэдээлж байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 11-ны өдөр Хмеймим бааз дээр очих үеэрээ Сириэс Оросын цэргийг гаргах тушаал өгсөн юм. Үүний өмнө Оросын батлан хамгаалахын сайд Шойгу Ерөнхийлөгч Путинд Сирийн нутаг дэвсгэр дэхь Исламын улс бүлэглэлийг бут ниргэж дууссанаа илтгэж байсан юм. Сири дэхь ОХУ-ын агаар сансрын хүчний тусгай ажиллагаа 2015 оны 9-р сарын 30 нд эхэлсэн юм. Түүнээс хойш цэргийн ажиллагааны үеэр Оросын 39 цэрэг амиа алдсаныг тус улсын батлан хамгаалах яамнаас мэдээлдэг юм.
| Сирийн Хмеймим дэх Оросын нисэх хүчний баазын 7 онгоц сүйрчээ | ||
| Үзсэн: 4037 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.